Кпоп сонирхогчид JTBC-гийн “Stage K” шоу нэвтрүүлгийн ачаар 2ne1 хамтлагийг бүрэн бүрэлдэхүүнээр нь харж магадгүй гэнэ шүү.
“Stage K” нь дэлхий дахины кпоп бүжиг хийдэг залуусын дунд зохион байгуулагдах уралдаант шоу нэвтрүүлэг юм. Тус нэвтрүүлгийн зааварлагчдын нэгээр 2ne1 хамтлагийн гишүүн Дара (Dara) ажиллах юм байна.
Дара: “2ne1-ийн бүжгийг бүжиглэсэн олон хамтлаг байгаа гэсэн. Хэрвээ манай хамтлагийнхан хүрэлцэн ирж, хамтдаа тайзан дээр гарвал JTBC-д маш их талархах болно оо”
Нэвтрүүлгийн ерөнхий продюсер Ким Хаг Мин (Kim Hak Min): “Бид 2ne1 хамтлагийг шоуныхаа тайзан дээрээс харахыг маш их хүсч байгаа. Үүнийг ч боломжтой зүйл гэж бодож байна.”
Мөн хамтлагийн гишүүн Паг Бум болон түүний агентлагаас 4:44 гэсэн учир битүүлэг зургийг инстаграм хуудсандаа нийтэлжээ. Үүнийг фэнүүдийн зүгээс олон янзаар тайлбарласан ба 2ne1 хамтлаг нэгдэж, хамтлагийн уран бүтээлээ үргэлжлүүлэх магадлалтай ч байж мэднэ хэмээн таамаглаж байна. Учир нь дөрвийн тоо нь тус хамтлагийн гишүүдийн тоо бөгөөд тун удахгүй 10 жилийн ой нь тохиох аж.
Эх сурвалж: Allkpop
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх