Жүдо бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хорватын нийслэл Загреб хотод өчигдөр эхэллээ. Дэлхийн 64 орны 576 тамирчин оролцож буй тэмцээний Монголын шигшээ багийн 20 жүдоч зорьсон юм.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -44 кг жинд Тогтбаатарын Отгонжаргал мөнгөн медаль хүртлээ. Турк, Колумби, Өмнөд Солонгос, Испанийн бөхчүүдийг өвдөг шороодуулсан тэрээр финалд Бразилын тамирчинд ялагдсан юм.
Т.Отгонжаргал нь өчигдөр өндөрлөсөн Зүүн Азийн залуучуудын наадамд түрүүлээд байв.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монголын зургаан тамирчин зодоглосноос эрэгтэй -50 кг жннд Чойжилжавын Төгөлдөр хүрэл медалийн төлөө барилдан ялагдаж 5-р байр эзэлсэн байна.
Харин өнөөдөр эрэгтэй -60, -66, эмэгтэй -48, -52 кг жинд монголын 6 жүдоч барилдана.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх