Монгол Улсын тэтгэлгээр гадаадад суралцах гурван боломж байдаг


Сондор | YOLO.MN
2023-04-07

Монгол Улсын хэмээн тодотголтой гурван төрлийн тэтгэлэг байдаг талаар БШУ-ны Сайд Л.Энх-Амгалан өчигдөр Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар танилцуулахдаа мэдээлсэн билээ. Тодруулбал, Ерөнхийлөгчийн, Ерөнхий сайдын болон Дэлхийн шилдэг 50 сургуульд элсэгчийн тэтгэлэг тус тус байдаг аж.

Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөр

Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөр 2 дахь жилдээ хэрэгжинэ. Сум, хороо  бүрээс Элсэлтийн Ерөнхий Шалгалтад хамгийн өндөр авсан 1 сурагчийг шалгаруулж хэлний бэлтгэлд хамруулна. 1 жил хэлний бэлтгэлд хамрагдсан сурагчид гадаадын их дээд сургуульд бакалаврын түвшинд суралцах юм. Эхний жилийн хөтөлбөрийн хүрээнд 200 гаруй оюутан 13 улсад суралцаж байна

Ерөнхий сайдын тэтгэлэг

Ерөнхий сайдын тэтгэлэг мөн 2 дахь жилдээ зарлагдаад байна. Магистр докторын түвшинд 50 хүртэл оюутан, бакалаврын
/дотоодын сургуульд/ түвшинд 50 хүртэлх оюутныг сургана. Тухайн суралцагч

- Хэлний онооны болзол хангасан байна

- Дэлхийн шилдэг сургуулийн урилгатай байх

- Тэтгэлгийн тодорхой хувийг тухайн сургуулиас олгох баталгаа гаргасан байх,

- Тэргүүлэх мэргэжлээр суралцах гэсэн үндсэн шалгууртай. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.shinemyangan.mn/ сайтаас авч, бүртгүүлэх боломжтой.

Дэлхийн шилдэг 50 сургуульд элсэгч

Өмнө нь дэлхийн шилдэг 100 сургуулийн аль нэгд тэнцсэн тохиолдолд зээл, тэтгэлэг хамруулдаг байсан бол шинэчилсэн журмаар ТОП 50 сургуулийн үндсэн ангид элсэх урилгаа авсан оюутнуудыг тэтгэлэгт хамруулна.

#Мэдээ