Хүүхэд хэрхэн бүрэлддэг вэ?


YOLO.mn | YOLO.MN
2023-03-29

Хүүхэд хаанаас бий болдог вэ?

Эр бэлгийн эс өндгөвчинд боловсорсон өндгөн эстэй нийлж үр тогтсоноор жирэмслэдэг гэдгийг бид мэднэ. Гэхдээ эр бэлгийн эс, өндгөн эс хоёр яаж нийлдэг тухай сонсож байсан уу?

Үгүй л болов уу? Тэгвэл энэ тухай маш товч, тодорхой тайлбарлаад өгье.

Үүнд хэд хэдэн боломж бий. 

Эр бэлгийн эс болон өндгөн эсийн уулзах хамгийн нийтлэг зам бол үтрээгээр бэлгийн харилцаанд орох юм. Энэ эс умайн хүзүү болон умайн хөндийгөөр дамжин умайн гуурсан хоолойд орж өндгөн эстэй уулзана. Хэрэв өндгөн эс эр бэлгийн эстэй нийлвэл умай руу хамтдаа аялж, умайн хананд бэхлэгдэн жирэмслэлтийн үйл явц эхэлдэг аж.

Үр тогтсон өндгөн эс 9 сарын туршид ураг болон бойжиж, төрөхөд бэлэн болох хүртэл эд эрхтнүүд ургаж гүйцэн, бие махбод үйл ажиллагаанд ордог. Жирэмслэлт болон төрөлт нь гэр бүл үүсгэх нэг л хэлбэр юм. Зарим хүмүүс хүүхэд үрчилж авдаг бол зарим хүмүүс огт хүүхэдтэй болохгүй байх сонголт хийдэг. Дээр дурдсанаас гадна өөр хэдэн аргаар жирэмслэх боломжтой ба дэлгэрэнгүйг бичлэгээс үзээрэй. 

#UNFPAMongolia

https://amaze.org/

https://amaze.org/world-map/?mailinglist=Amaze%20Around%20the%20World%20(monthly)

#UNFPA