Хумс арчилгааны 6 ЧУХАЛ ЗӨВЛӨГӨӨ


Б.Мишээл | YOLO.MN
2019-01-15

Охид эмэгтэйчүүд хумс, гар арчилгаандаа ихэд анхаардаг болсон. Наад зах нь хэн нэгэнтэй анх уулзахад хамгийн түрүүнд гар барьдаг учраас гар гоё байх нь их чухал.

Хумсыг хэрхэн зөв сайхан ургуулах, гэмтэхээс хэрхэн сэргийлэх зэрэг түгээмэл 6 асуултад бид энэ удаа хариулт болох зөвлөгөө бэлтгэлээ.

1. Хумсаа хэрхэн бат бөх болгож амархан хугарахаас сэргийлэх вэ?

Амархан хугардаг хумсыг оливын тосонд сармис хэрчиж хийгээд 20-30 минутын турш дүрэх хэрэгтэй. Мөн хумсны будгаа арилгасны дараа нэг зүсэм лимоныг бүлээн устай хольж 10 минут дүрэх нь үр дүнтэй. Үүний дараа бүлээн усаар угааж алчуурынхаа хамгийн хатуу хэсгээр нэг бүрчлэн арчих нь хумсны бат бэх чанарыг хадгалж хугаралтаас сэргийлдэг.

2. Гэрийн нөхцөлд хумсныхаа махыг хэрхэн авах вэ? Ер нь хумсны махыг авах нь зөв үү?

Хумсны махыг авах нь тийм ч сайн зүйл биш. Хэрвээ буруу авбал хумсанд муугаар нөлөөлж хумсны ургалтыг гажуудуулж, хэлбэрийг алдагдуулдаг. Тиймээс хумсны мах ургалтыг зогсоох болон багасгах зориулалттай тос хэрэглэх нь зүйтэй.

3. Хумсаа лакны химийн найрлагаас хэрхэн хамгаалах вэ?

Хумсаа байнга буддаг бол хумсны лак түрхэхээс өмнө хумсны бальзам (арчилгааны тос), эсхүл хумс хамгаалдаг өнгөгүй лак (Base) түрхэх нь зүйтэй. Хамгаалалтын өнгөгүй лакийг хумсны будган дээр ч түрхэж болно. Ингэх нь будагны тогтцыг сайжруулж, арилахыг нь удаашруулна. Шууд хумсны будгаар будах нь хумсыг гэмтээх, зөөлөн эмзэг болгох сөрөг талтай.

4. Гэрийн ажил хийхдээ хумсаа хэрхэн хамгаалах вэ?

Гэрийн ажил хийхдээ ямар ч үед бээлий өмсөх нь зүйтэй. Аяга таваг угаах, ванны өрөө цэвэрлэх, шал угаах, ногоо арилгах гэх мэт ямар ч ажилд бээлий өмсөж сурах нь хумс, гарыг гэмтэхээс хамгаална. Мөн усанд гараа удаан байлгахад хумсыг зөөлрүүлж хугарах нөхцөлийг бүрдүүлдэг. Тийм учраас зориулалт тус бүрээр нь хэд хэдэн бээлий хэрэглэж занших нь зүйтэй.

5. Хумсанд тэжээл өгөх ямар бүтээгдэхүүнүүд байдаг вэ?

Хумсыг эрүүлжүүлж, бэхжүүлэх, хугарахаас хамгаалж, тэжээл өгөх үйлчилгээтэй. Будгаа түрхэхээсээ өмнө энэ бүтээгдэхүүнээр хумсандаа иллэг хийж өгвөл сайн. Олон төрлийн будаг зогсоо зайгүй хэрэглэж, амьсгалах нь багасчихсан хумсандаа тэжээл өгч амраах нь зүйтэй. 

Хумсныхаа хэлбэрийг зассаны дараа будаг түрхэхээс өмнө суурь түрхээрэй. Энэ нь хумсыг гэмтээх аюултай, будганд агуулагддаг химийн бодисоос хумсыг хамгаалах, бэхжүүлэх үүрэгтэй.

Хумсаа будсаны дараа “Топ” түрхэх. Будгийг удаан тогтоох, илүү гялалзсан, гоёмсог харагдуулах ач холбогдолтой. Мөн будаг нь хатаагүй байхад санаандгүй ямар нэг зүйлд хүрчихсэн тохиолдолд түр хүлээгээд дээрээс нь топ түрхчихвэл анзаарагддаггүй.

6. Хумсыг ямар хэлбэртэй засвал үгээр вэ?

Хумсыг шулуун буюу дөрвөлжин харагдахаар засах хэрэгтэй гэж үздэг. Энэ нь мах руу шигдэхээс сэргийлдэг. Гэвч хүн бүр өөрт зохих сайхан хэлбэрээр засуулъя гэж бодож байгаа бол хумсныхаа уган дахь хагас дугуй цагааны хэлбэрийг дагах нь зөв.

#Beauty