Монголын математикийн 61 дүгээр олимпиадын шилдгүүд тодорлоо


Т.Онон | YOLO.MN
2025-04-07

Математикийн улсын 61 дүгээр олимпиадын гурвын даваа 20025 оны 4 дүгээр сарын 01-05 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Олимпиадыг Монголын Математикийн Олимпиадын Хороо, нийслэлийн ерөнхий боловсролын 1, 11 дүгээр сургуулиудтай хамтран зохион байгууллаа.

Олимпиадын E ангилалд 9-10 дугаар ангийн 85 сурагч өрсөлдсөнөөс:  

Алт-Б.Цолмон /Орчлон сургууль/ 
Алт-А.Ану /11 дүгээр сургууль/ 
Мөнгө-М.Тэмүгэ /1 дүгээр сургууль/
Мөнгө-У.Бэлгүтэй /Эрдмийн Сан сургууль/ 
Мөнгө-М.Бадамсамбуу /1 дүгээр сургууль/ 
Хүрэл-Э.Хангарьд /Сант сургууль/ 
Хүрэл-Б.Дэлгэрмөрөн /Дэлгэрмөрөн сургууль/ 
Хүрэл-А.Гоомарал /Шинэ Монгол Харүмафүжи/
Хүрэл-Г.Дөлгөөн /Эрхэт Эрдэм сургууль/ 
Хүрэл-Ү.Эрхэс /Hobby school of Ulaanbaatar/ 
Хүрэл-Э.Энхлэн /Шинэ Монгол сургууль/ 
Хүрэл-М.Нандин-Эрдэнэ /Монгол Оюу сургууль/
Хүрэл-Б.Чингүүн /Олонлог төв сургууль/ 
Хүрэл-Э.Чингүн / 1 дүгээр сургууль/

Уран бодолт М.Бадамсамбуу /1 дүгээр сургууль/ 

Олимпиадын F ангилалд 11-12 дугаар ангийн 84 сурагч өрсөлдсөнөөс:
Алт-С.Манлай /Сант сургууль/ 
Мөнгө-Б.Мөнхбадар /11 дүгээр сургууль/ 
Мөнгө-О.Түвшинбаатар /Эрхэт Эрдэм сургууль/ 
Мөнгө-Т.Билгүүнгэрэлт /Эрхэт Эрдэм сургууль/ 
Мөнгө-Д.Хүслэн /Сант сургууль/ 
Мөнгө-М.Амин-Эрдэнэ /Шинэ үе сургууль/ 
Хүрэл-А.Ивээл /11 дүгээр сургууль/ 
Хүрэл-Б.Тэнүүнсайхан /Шинэ үе сургууль/
Хүрэл-Э.Мөнхтөр /Эрхэт Эрдэм сургууль/ 
Хүрэл-А.Наранбаатар /Эрхэт Эрдэм сургууль/ 
Хүрэл-Б.Төвшиндалай /11 дүгээр сургууль/ 
Хүрэл-Н.Болор /Эрдмийн Хишиг сургууль/
Хүрэл-Э.Энхжин /Эрдмийн Сан сургууль/ 
Хүрэл-А.Мишээл /Орчлон сургууль/ 
Хүрэл-Ч.Чингүн /Сант сургууль/

Уран бодолт Е.Нартулга /Цонжин Кибер Боардинг/  

Олимпиадын T ангилалд 67 багш өрсөлдсөнөөс: 

Алт-Д.Хосбаяр /11 дүгээр сургууль/
Мөнгө-Р.Доржзовд /Эрдмийн сан сургууль/ 
Мөнгө-Б.Ганбилэг /Олонлог төв сургууль/ 
Мөнгө-М.Батбилэг /Орчлон сургууль/ 
Хүрэл-Х.Санжаахүү /Сант  сургууль/ 
Хүрэл-Г.Түмэндэмбэрэл /Монгол Оюу сургууль/ 
Хүрэл-М.Гантогтох /Орчлон сургууль/ 

Уран бодолт Р.Доржзовд /Эрдмийн сан сургууль/ нар тус тус амжилт үзүүллээ. 

Мөн Олимпиадын оролцогч 236 багш, сурагчдаас 138 нь бүтэн бодолт хийж тусгай шагналын батламж гардан авсан бахдам сайхан амжилттай байна. 

Ирэх жилийн олимпиад Баянхонгор аймагт зохион байгуулагдах бөгөөд хаалтын ажиллагаанд Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат тэргүүтэй баг бүрэлдэхүүн хүрэлцэн ирж Олимпиадын хорооны тугийг хүлээн авч, нийт оролцогчдыг 2026 онд хонгор нутагт хүрэлцэн ирэхийг урьсан байна.

#математикийн олимпиад