Биеийн хэлэмж тухайн хүний талаар юу хэлдэг вэ?


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-03-27

Хүний биеийн хэлэмж тухайн хүний талаар маш их зүйл хэлдэг гэдэг нь олон судалгаагаар батлагдсан. Хэрэв биеийн хэлэмжийг сайн сурчихвал хүний худлаа хэлж байгаа эсэхийг гаднаас нь хараад л хэлнэ гэдэг сонирхолтой биш гэж үү? Тэгвэл дараах 8 энгийн биеийн хэлэмжийг сурцгаая.

Гараа зөрүүлэх

Хэрэв хүн тантай ярьж байхдаа хоёр гараа зөрүүлэн барьж байвал ихэвчлэн тухайн хүн өөрийгөө хамгаалж байгаа гэсэн үг ба нээлттэй бус байна гэсэн утгатай. 

Тонгойж суух

Заримдаа бид хэт их санаа зөвсон эсвэл айдастай үедээ өөрийн мэдэлгүй эгц сууж чаддаггүй. Хэрэв хэн нэгэн толгойн дээрээ мөрөө унжуулан сууж байвал энэ нь тэр хүн айдастай эсвэл юм хийх хүсэлгүй байгаагаас нь болж магадгүй. 

Өөр тийш харах

Таныг ярьж байхад тухайн хүн тань руу биш өөр зүйл рүү харж байвал энэ нь тэр хүнд таны яриа сонирхолтой баш байнаа гэдгийг илэрхийлнэ. Эсэргээрээ таныг сонсож байгаа хүн яг нүдрүү тань харж байвал таны ярианд сонирхолтой байгаагаа илэрхийлж байна гэж ойлгоорой.

Үйлдлээ давтах

Хэрэв таны хамт байгаа хүн хөлөө хөдөлгөх, гараа хооронд нь үрэх эсвэл үсээрээ оролдох гэх мэт үйлдлийг дахин давтан хийгээд байвал энэ нь тухайн хүний тэвчээргүй байгааг эсвэл сандарсан байдалтай байгааг илтгэнэ.

Дуурайх

Хэн нэгэн өмнө нь ярилцаад сууж байхад үйл хөдлөлийг чинь санамсаргүйгээр дуурайж байсан уу? Энэ нь ихэвчлэн дотны хүмүүс нэгэнтэйгээ ижил биеийн хэлэмж илэрхийлдэгтэй холбоотой.

Хөшүүн байх

хэрэв хүн нэг л тухтай биш, үйл хөдлөл нь хязгаарлагдмал байгаа бол тухайн хүн худлаа ярьж байх магадлалтай. Учир нь бид хүнээс юм нууж байх үедээ тухайн хүнд мэдэгдэхгүйг хичээж өөрсдийгөө маш их хянахыг хичээдэг. 

Нүдээ цавчих

Мөн л хүн нүдээ энгийнээсээ олон анивчих нь худлаа ярьж байгааг илэрхийлдэг.

Хөмсгөө өргөх

Хэрэв хүн нүүрнийхээ бусад хэсгийг хөдөлгөлгүй зөвхөн хөмсгөө өргөж байвал энэ нь тухайн хүн уурлах, эсвэл сэтгэл хангалуун бус байх гэх мэт сөрөг мэдрэмжийг илтгэнэ. 

Эх сурвалж: psych2go.net

#Сонин хачин