BLACKPINK-ийн стилистүүдийн шүүмжлүүлсэн хувцаслалтууд


Д.Даваажав | YOLO.MN
2023-03-23

BLACKPINK хамтлагийн охидыг дэлхийн загварын томоохон нөлөөлөгчдийн төлөөлөл гэхэд хилсдэхгүй. Тэд тус бүрнээ дэлхийд алдартай брэндүүдийн төлөөлөгчөөр ажиллаж, инстаграмдаа оруулсан зурган дээрх хувцасны загварууд нь хэдхэн секундэд л зарагдаж дуусах нь бий. 

Тийм ч учир тэдний өмсөх хувцаснууд бүгд шилж сонгогдсон байдаг аж. Кпоп хамтлагууд бүгд өөрсдийн гэсэн стилистүүдтэй. Тэд охидын бие, концептод тохирсон хувцсыг сонгож, хараа булаам болгоно. Ялангуяа дууны бичлэг, тайзан дээрх хувцаслалт хамгийн чухал. Гэхдээ заримдаа стилистүүдийн сэтгэлд нийцсэн хувцаслалт олон нийтэд таалагдахгүй байх нь бий. Ингээд BLACKPINK-ийн стилистүүдийн шүүмжлүүлэхэд хүргэсэн хувцаслалтуудаас сонирхуулж байна.

1. “Lovesick Girls” дуун дээрх Женнигийн сувилагчийн хувцас

BLACKPINK "Lovesick Girls" дууг гаргахад YG Entertainment болон стилистүүдийг “Солонгосын Эрүүл мэнд, эмнэлгийн ажилчдын холбоо”-ноос Женнигийн сувилагчийн дүрэмт хувцсыг шүүмжилсэн.

Үйлдвэрчний эвлэлийнхэн дүрэмт хувцсыг хэтэрхий ил задгай, буруу өмссөн байна гэж шүүмжилсэн ба энэ нь сексист хэвшмэл ойлголтод буруугаар нөлөөлнө гэжээ.

Ингээд Женнигийн сувилагчийн хувцас өмссөн дүрсийг дууны клипнээс хасжээ.

2. “How you like that” дууны Лизагийн гутал

BLACKPINK "How You Like That" дуунд Лизагийн соло хэсэг гудамжинд эхэлж, дараа нь хаан ширээнд сууж буй хэсэг гардаг. Нарийвчлан харвал түүнийг сууж байх үед хажууд нь хиндү шашны бурхан Ганешагийн хөшөө байсан бөгөөд шалан дээр байрлуулсан байв. Түүгээр зогсохгүй хөшөө, сүмийн ойролцоо гутал өмсөхийг хатуу хориглодог тул Лиза бурхны дэргэд гуталтай байгаа нь хүндэтгэлгүй хандсан гэж үзжээ.

3. Жисүгийн зарим хувцаслалт

Олон нийт Жисүгийн зарим тайзны хувцсыг түүний гэнэн хонгор дүр төрх, биеийн хэлбэрт тохироогүй концепт бүрдүүлсэн байна гэж шүүмжилжээ.

4. Женнигийн нүүрний гоёл

Женнигийн стилист түүнийг Энэтхэгийн бинди гэх нүүрний гоёл чимэглэлээр гоёсноор шүүмжлүүлсэн. Энэхүү гоёлыг Энэтхэгийн соёлын өмч гэж үзэж болох тул дураараа ашиглахыг зөвшөөрөөгүй аж.

5. Лизагийн сүлжээс

Лизагийн стилистүүд түүний соло уран бүтээл болох "Money" дуунд сүлжсэн үсийг ашигласан гэж шүүмжлүүлсэн.
Энэ нь бас нэгэн төрлийн соёлын өмч болно гэж үзсэн ба олон улсын фэнүүд интернэтэд санал бодлоо хуваалцаж, үсийг хэрхэн соёлын өмч гэж үзэж болох талаар хэлэлцэж байжээ.

6. “Ice Cream” дууны клипэн дээрх Женнигийн тайралттай фодволк, богино юбка

BLACKPINK-ийн стилистүүд Женнид хөхний даруулга ил гарсан богино фодволк, маш богино хуниастай банзал өмсгөсөн хэр нь хамгаалалтын шортыг орхижээ. Энэ нь хэтэрхий ил задгай, сексист шинжтэй гэж шүүмжлүүлсэн байна.

Эх сурвалж: Koreaboo

#Оддын тухай #Кпоп