Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Ямар арга барилаар хурдан ойлгомжтой сурах вэ
Сайн байна уу? Намайг Д... гэдэг. Би 14 настай. 9-р ангийн сурагч. Би математикийн хичээлдээ тааруу, үеийнхэн маань сайн бодож онц авцгааж байхад би тааруу авч байна. Би яаж сурах арга барилаа тодорхойлж илүү сонирхолтойгоор сурахыг хичээх боловч энэ аргууд маань надад хэрэг болохгүй юм. Бусад хичээл дээрээ сайн онц авдаг мөртлөө математикийн хичээлдээ тааруу болохоор дүн маань муудаад байх юм. Ямар арга барилаар хурдан ойлгомжтой сурах аргаа хэрхэн яаж олох талаар зөвлөгөө өгөөч?
ЗӨВЛӨГӨӨ: Яг аль хэсгийг нь чадахгүй байгаагаа олох хэрэгтэй
Сайн байна уу ? Чамд энэ өдрийг мэндийг хүргэе. Чиний захиаг унших их таатай байна. Учир нь өөрийнхөө төлөө ингэж хичээнэ гэдэг хамгийн чухал чанар юм. Хичээлдээ сайжрахын тулд юун түрүүнд яг аль хэсгийг нь чадахгүй байгаагаа олох хэрэгтэй. Үүний дараа багшаасаа (эсвэл найзуудаасаа) тусламж аваарай гэж зөвлөе. Ингэснээр чадахгүй зүйлээ хурдан нөхөж чадна. Харин эхний оролдлогоор чадахгүй байна гээд битгий шантраарай. Хүн бүр өөр шүү дээ, тиймээс чадахгүй байгаа зүйлээ санаа зоволгүй хэлж чаддаг болтлоо хичээгээрэй. Амжилт хүсье.
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Б.Ганзул
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх