Vogue сэтгүүлийн нүүрэнд гарсан хамгийн залуу модель 91 насандаа дахин нэг удаа чимлээ


Х.Даваахүү | YOLO.MN
2023-04-07

Дэлхийн хамгийн өндөр настай загвар өмсөгч Dell'Orefice Vogue сэтгүүлийн нүүрийг чимлээ. Тус сэтгүүлд түүний олон гайхалтай зургийг амьдралын хэмнэлийнх нь тухай ярилцлагын хамт нийтэлжээ. Тэрээр саяхан Америкийн эрүүл мэнд, гоо сайхны "New You" сэтгүүлд нүцгэн зургаараа гангарсан нь хүмүүст ихээхэн урам зориг өгсөн байна.

Dell'Orefice-ийн хувьд 1931 онд Нью-Йорк хотод төрсөн. 15 настайдаа алдарт “Vogue” загварын сэтгүүлийн нүүрэнд гарсан хамгийн залуу загвар өмсөгчөөр тодорч байжээ. Тэрээр 85 настайдаа хамгийн өндөр настай загвар өмсөгчөөр Гиннесийн номд бичигдсэнээс хойш 6 жил идэвхтэй хөдөлгөөн хийж, жил бүр хамгийн өндөр настай загвар өмсөгчийн амжилтаа бататгасаар байна. 

Мөн хэдэн жилийн өмнө өгсөн ярилцлагадаа "Би 105 нас хүртлээ энэ ажлыг хийх бодолтой байгаа" гэж хэлсэн нь загварын салбар болон дэлхий нийтийн хайр хүндэтгэлийг хүлээжээ.  

Vogue сэтгүүлийн архиваас:

Эх сурвалж: montenapodaily, vogue

#Загвар