Бэлгийн харилцаанд бэлэн эсэхээ хэрхэн мэдэх вэ?


YOLO.mn | YOLO.MN
2023-03-22

Хэн нэгэнтэй дотносож, дурлалцан бэлгийн харилцаанд орно гэдэг маш онцгой зүйл. Бэлгийн харилцаанд ороход бэлэн үү, хэзээ орох вэ гэдэг шийдэхэд төвөгтэй асуудал. Бусад хүмүүс өөр бодолтой байж болох ч тухайн харилцаанд орж буй хоёр хүн л эдгээр асуултад хариулж, шийдэж чадна. Харин шийдвэр гаргахдаа бодолцох олон хүчин зүйл бий. Жишээ нь:

  • Тэр хүн чамд ямар санагддаг вэ?
  • Чи түүнд ямар санагддаг бол? 
  • Тэр чамд сайн ханддаг уу?
  • Чамд хүндэтгэлтэй харьцдаг уу?
  • Чамд энэ бүхний дараа ямар мэдрэмж төрнө гэж бодож байна?
  • Эвгүй санагдах уу, эсвэл улам бүр дотносож нэгэндээ илүү санаа тавьдаг болох болов уу?

Мөн энэ тухай илэн далангүй ярилцаж, хэн хэнийх нь бэлгийн амьдрал өмнө нь ямар байсан тухай ярилцах нь зөв. Болж өгвөл халдвар бий эсэхийг олж илрүүлэх нь чухал. Бас нэг чухал ярилцах зүйл бол "Жирэмслэлтээс хэрхэн хамгаалах вэ?" 
Бие биеийнхээ хувийн орон зайг хүндэлж, юу хийж болох юу хийж болохгүйгээ мэдэх хэрэгтэй. Түүний хэлснийг зөвшөөрч чадах уу, тэр чиний үзэл бодлыг хүндэтгэж байна уу? Хэн нэгэнд нь таагүй байвал дундаас нь зогсоож чадах уу? Энэ бүхэн харилцан нэгэндээ сайхан мэдрэмж өгөх тухай учраас нэг нь л сайхан мэдрэмж аваад байж болохгүй. Бэлгийн харилцаа сайхан мэдрэмж өгөх ч шаналах шалтгаан болж ч болно. Нэгнээ эвгүй байдалд оруулж, сэтгэлийн шархтай үлдээж болохгүй шүү дээ. Тиймд өөрийгөө бэлгийн харилцаанд ороход бэлэн эсэхийг мэдэхийг хүсвэл бичлэгийг заавал үзээрэй.

#UNFPAMongolia

https://amaze.org/

https://amaze.org/world-map/?mailinglist=Amaze%20Around%20the%20World%20(monthly)

 

#UNFPA