Уруулын будагны өнгөөр эмэгтэй хүнийг шинжихүй


Т.Хулан | YOLO.MN
2023-04-03

Уруул гэдэг бүсгүй хүний ялдам байдлын илрэл, нүүр царайг  хамгийн ихээр чимдэг хэсэг билээ. Иймээс тухайн өдрийн онцлог болон өөрийн зан ааш, царай зүсэндээ тохируулан уруулын будгаа зөв сонгож хэрэглэх нь эмэгтэй хүний хувьд маш том шалгуур болдог. Тэгвэл охид бүсгүйчүүддээ зориулан эмэгтэй хүний цүнхэнд байхад илүүдэхгүй, өдөр тутмын нүүр будалт хийхэд тохиромжтой дараах уруулын будгууд таны ааш занг хэрхэн илэрхийлэх тухай  зөвлөгөөг хүргэж байна.

1.Хурц, тод ягаан өнгийн уруулын будаг

Ийм өнгийн уруулын будаг таалдаг бүсгүйчүүд Шампань дарс шиг оргилуун, маш өөдрөг үзэлтэй. Тэд хүрээлж буй хүмүүсээ зөвхөн инээмсэглэлээрээ “цэнэглэж”, эрч хүчийг өгөх чадвартай нэгэн байдаг байна. Мөн тэд найзуудтайгаа эерэг сайхан харилцаатай бөгөөд амьдралаас жинхэнэ аз жаргалыг мэдэрч, таашаалыг авч чаддаг.

2.Сарнайн туяатай ягаан өнгийн уруулын будаг

Энэ өнгө нь сүр хүч, тансаг байдал, дээд зэрэглэлийн илтгэдэг. Мөн уг өнгийг сонгодог бүсгүй бусдаас хараат бус, өөртөө итгэлтэй, өөгүй хэв маягаараа бахархдаг, бусдыг гайхшруулах дуртай бөгөөд нууцлаг, тааварлашгүй хүмүүс  байдаг байна.

3.Шүрэн  улаан өнгийн уруулын будаг

Шүрэн улаан өнгийг илүүд үздэг бүсгүйчүүд байгаль дэлхийтэй харилцан шүтэлцээтэй байдаг бөгөөд тэдний хамгийн сайн найз бол нар, агаар, ус юм. Тэд гэр бүлээ хамгийн эрхэмд тооцдог төдийгүй тэдэнтэйгээ өнгөрүүлсэн хором бүхэн нь түүнд баяр хөөрийг бэлэглэдэг.

4.Сааралдуу ягаан өнгийн уруулын будаг

Та бол ганцаардмал, зожигдуу талдаа. Хүмүүстэй эв зүйгээ ололцохдоо тааруу. Хамт олонтойгоо тийм ч нийтэч биш нэгэн аж. Найз нөхдийн хүрээ цөөнтэй бөгөөд таны толгойд ямар нэгэн тавгүй бодол эргэлдэн өөрийг тань тавгүйтүүлж байдаг.

5.Цайвар ягаан өнгийн уруулын будаг

Та залуу хэв маягтай, нэлээд нүүрэмгий. Аливаа сонирхолтой зүйлийг зүгээр өнгөрөөхийг хүсдэггүй. Өөрийн үнэ цэнээ сайн мэддэг хэдий ч түүнийгээ яаж илэрхийлэх учраа олдоггүй бөгөөд маш нарийн, торгон мэдрэмжтэй нэгэн юм.

6.Тоорын өнгийн уруулын будаг

Халуун дулаан байдал, сайхан сэтгэл бол таны гол зан чанар. Үргэлж инээмсэглэн явдаг төдийгүй ойр тойрныхондоо үргэлж тусалж, тэд ч бас таныг хүндэтгэдэг.

7. Чавганы өнгийн уруулын будаг

Ийм өнгийн уруулын будаг хэрэглэдэг бүсгүйчүүд бол зоримог шийдэлтэй нэгэн юм. Аль болох олны дунд байхаас зайлсхийж, зайгаа барих нь тэдний уриа, гол зарчим. Иймээс маш өвөрмөц хэв маягтай бөгөөд мэдрэмж сайтай бүсгүйчүүд юм.

8.Тод улаан өнгийн уруулын будаг

Улаан өнгийн уруулын будгийн “баатар” бол дур булаам, тачаангуй. Сэтгэл хөдлөл болон мэдрэмжээ барьдаггүй, илэн далангүй, олны анхаарлын төвд байх дуртай, байсаар ч байдаг.

9.Байгалийн өнгийн уруулын будаг

Олны дунд байх дургүй, дуу цөөнтэй, бүрэг талдаа хүмүүс. Эргэн тойрныхон түүнийг бүрэн таньсан тохиолдолд түүний сайхан сэтгэл, шударга занд нь татагддаг.

10.Нил ягаан өнгийн уруулын будаг

Энэ өнгөнд дурлагчид төвийг сахисан төлөв даруу, ажил хэрэгч, тайван амгалан хүмүүс байдаг. Энэхүү шинж чанар нь тэднийг хүндлэгдсэн, амжилттайн нэгэн болгодог.

Эх сурвалж: fabiosa.ru

#Гоо сайхан #Нүүр будалт