Өдрийн тэмдэглэл бичих гэсэн ч нэг л болж өгөхгүй, юунаас яаж эхлэхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл дараах нийтлэлийг заавал уншаарай.
Өдрийн тэмдэглэл бичих нь танд бодлоо цэгцлэхэд тусалдаг. Стрессийг бууруулахаас гадна юмыг олон өнцгөөс харж тунгаах, ой тогтоолтыг сайжруулах гэх мэтчилэн яаж ашиглахаас тань хамаараад маш олон давуу талуудтай.
Та өөрт тохиолдсон явдлаас эхлээд өөрийн үзэл бодол, шинэ санаа, мэдрэмж, төлөвлөгөө гээд юуны ч талаар бичиж болно. Харин хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол дараах асуултуудад хариулангаа бичиж эхлээд үзээрэй.
Өөрийгөө үнэлэх үнэлэмжээ дээшлүүлэхийг хүсвэл
Миний өөрөөрөө бахархдаг 3 зүйл юу вэ?
Би ямар сорилт/бэрхшээлийг даван туулсан бэ?
Би ямар алдаануудаасаа суралцсан бэ?
Миний өөрийнхөө талаар үнэлдэг 5 зүйл юу вэ?
Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх
Бусад хүмүүс шүүмжлэхэд би яагаад их анхаардаг вэ?
Хэрвээ би өөртөө маш итгэлтэй байсан бол, би юуг өөрөөр хийх байсан бэ?
Би өөрийнхөө талаар бусдад юу гэж ярьдаг вэ?
Миний үйлдлүүд миний байхыг хүсч байгаа хүнтэй нийцэж байна уу?
Өөрийгөө олж нээх
Юу намайг аз жаргалтай болгодог вэ?
Би юунд дуртай бас дургүй вэ?
Миний зорилго юу вэ?
Би юунаас урам зориг авдаг вэ?
Харах өнцгөө тэлэхийг хүсвэл
Надад дандаа бодогддог зүйл юу вэ?
Би өнгөрсөнд болсон ямар нөхцөл байдлаасаа, юуг сурж болох вэ?
Хэрэв миний бүх бодол биелдэг байсан бол би юуг бодох байсан бэ?
Эх сурвалж: maevafaour
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх