Хэв маяг хүйст хязгаарлагддаггүй


YOLO.mn | YOLO.MN
2023-03-13

Хүн бүрд өөрийн гэсэн хэв маяг бий. Дэлхий дээрх бүх хүн эрэгтэй эмэгтэй гэх хоёрхон хүйсээр хуваагддаг ч тэдний хэв маягийг, хүсэл сонирхлыг, хувцаслалтыг эрэгтэй эмэгтэй гэж ялгах ёсгүй. Үүнийг хүйсийн илэрхийлэл гэх ба энэ нь чи өөрийн хүйсийг хэрхэн илэрхийлэх буюу харуулах тухай ойлголт юм. Бас хүйсийн үүрэг гэж ойлголт бий. Энэ нь нийгмийн зүгээс охид, хөвгүүдийг ямар харагдах, юу хийх ёстой гэж үздэг тухай юм. Гэхдээ энэ бол хэвшмэл ойлголт. Чи хүссэн зүйлээ өмсөх, өөрийгөө хүйсээр хязгаарлахгүй илэрхийлэх эрхтэй. 

Тэгвэл хүйсийн чиг баримжаа гэж сонсож байсан уу? Чи дотроо өөрийгөө хүү, охин алинаар нь ч мэдэрч болно. Энэ бол хүйсийн баримжаа. Сонирхолтой байгаа биз? 

Тухайлбал сизжендэр гэдэг нь төрөхөд заяасан бие эрхтэн нь дотроо өөрийгөө мэдэрдэг хүйстэй нь таардаг хүнийг хэлдэг бол трансжендэр гэдэг нь төрөхөд тэмдэглэгдсэн хүйс нь дотоод өөрийгөө мэдэрдэг хүйстэй нь таардаггүй хүнийг хэлдэг. 

Энэ тухай оцон шувууд хэрхэн тайлбарласныг бичлэгээс үзээрэй

Чи өөрийнхөө хэв маягийг хүссэнээрээ бүтээж болно. Хэв маяг хүйсээр хязгаарлагдахгүй. 

#UNFPAMongolia
https://amaze.org/
https://amaze.org/world-map/?mailinglist=Amaze%20Around%20the%20World%20(monthly)

 

#UNFPA