Уханий их сургуульд суралцах Хятадын Засгийн газрын 2021 оны тэтгэлэг зарлагджээ


Сондор | YOLO.MN
2021-01-08

Ухань хотын Их сургуульд суралцах Хятадын Засгийн газрын 2021 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. Хятадын Засгийн газраас олгогддог энэхүү тэтгэлэг нь тус улсад суралцах гадаадын оюутнуудын тоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Зөвхөн магистр, докторын зэрэг горилогчид бүртгүүлэх боломжтой. Магистрын зэрэгт гурваас доош, докторт дөрвөөс доош жил тус тус суралцах ба хэлний хувьд Хятад, Англи хэлний дунд түвшинтэй байхыг шаардаж байна. Харин горилогчийн насны хувьд магистрын зэрэгт 35 наснаас доош, докторын зэрэгт 40 наснаас доош хүн өргөдөл өгөх боломжтой. 

Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд:

- Сургалтын төлбөр
- Байр, сурах бичиг
- Эрүүл мэндийн даатгал
- Сар бүр магистрын зэрэг 3000 юан
- Докторын зэрэг 3500 юаны тэтгэлэг тус тус багтжээ.

Мөн тэтгэлэгт тэнцэж БНХАУ-ын Ухань хотод ирж суралцагч гадаадын иргэн нь эрүүл мэндийн хувьд сайн байх шаардлагатай гэж заажээ. Сонирхуулахад, Уханийн их сургууль нь БНХАУ-ын шилдэг 10 их сургуулийн жагсаалтад багтдаг аж. 

Дэлгэрэнгүй мэдээллийг Ухань их сургуулийн албан ёсны сайтаас танилцана уу.

#Боловсрол #Тэтгэлэг #Хөтөлбөр