Та үндсэн ажил, хичээлээсээ гадна чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж, авьяасаа хөгжүүлдэг вэ? Энэ удаа тэгвэл та бүхэндээ онцгой содон хобби, сонирхолтой дэлхийд танигдсан алдартнуудыг хүргэж байна.
1.Margot Robbie-шивээсний мастер
Тэрээр “Suicide Squad” киноныхоо зураг авалтад оролцож байхдаа багийнхандаа шивээс хийснээр түүний шивээсчний карьер эхэлжээ. Одоогоор 100 гаран шивээс хийсэн тэрээр одоо ч энэхүү хоббигоо үргэлжлүүлэн хөгжүүлсээр байгаа аж.
2. Angelina Jolie-хутга шидэгч
Аюул, эрсдэл бүхий авьяастай жүжигчин бүсгүй “Tomb Raider” киноны зураг авалтын үеэр хутга шидэх талаар бүгдийг сурч мэдсэн бөгөөд багаасаа зэвсэг цуглуулж байжээ. Нэг удаа Конан О'Брайены шоунд Жоли хутга барих чадвараа үзэгчдийн өмнө үзүүлж байсан байна.
3. Geena Davis-спорт харвааны тамирчин
АНУ-н алдарт жүжигчин Девис зүгээр л энгийн байт харваачин биш бөгөөд 2000 оны зуны олимпод өрсөлдөхөөр бэлдэж байсан ч, эрх авах тэмцээнд 300 тамирчнаас 24-р байранд орж харамсалтай нь тэмцээнээ өндөрлөжээ. Хоёрхон жилийн хугацаанд уг спортоор хичээллэсэн хэдий ч хугацаандаа баймааргүй үр дүн гаргажээ.
4. Mike Tyson-тагтаа уралдуулагч
Хүн бүр тэр болгон мэдээд байхааргүй энэхүү содон хоббигоор АНУ-н мэргэжлийн боксчин Mike Tyson чөлөөт цагаараа хичээллэн авьяас болгон хөгжүүлжээ. Бага байхаасаа эхлэн тагтаа хөөсөн тэрээр хэлэхдээ “Тагтаа дэргэд байхад би тайван ертөнцийг мэдэрч чаддаг. Яг л сэтгэлийн эмчилгээ мэт” гэж нэгэн ярилцлагадаа хэлж байжээ.
5. Mark Ruffalo-нэг дугуйчин
Марк Руффало 2015 онд BBC-ийн The Graham Norton шоу нэвтрүүлэгт оролцохдоо нэг дугуйтыг унахад энгийн дугуй унахаас хэд дахин тэнцвэрийн мэдрэмжтэй болгон хөгжүүлдэг талаар ярьжээ. Тэрээр шоуны үеэр ганц дугуйт унаж үзүүлсэн бөгөөд 25 жилийн өмнөөс энэхүү хоббигоо хөгжүүлж байгаагаа ч дурджээ.
6. Ellen Page-жонгглерчин
Энгийн нэгний хувьд жонгглер тийм ч содон авъяас биш ч эмэгтэй жүжигчний хувьд энэ нь тийм ч энгийн зүйл биш билээ. Тэрээр энгийн нэгэн жонгглерчин биш бөгөөд төрөл төрлийн содон үзүүлбэр үзүүлж чаддаг байна.
7. Justin Bieber-рубик шооны мастер
Түүний хоёр минутад шоо эвлүүлдэг чадвар нь дэлхийн 4.69 секундээс хэд дахин удаан ч попын дуучны хувьд гайхалтай чадвар юм. Тэрээр зөвхөн рубик шооноос гадна оюуны спортын олон төрлөөр хичээллэж IQ-аа хөгжүүлдэг байна.
8. Taylor Swift-чанамал болон цэлцгэнүүр хийгч
Попын хатан хаан Taylor Swift бага байхдаа зул сараар ээжийгээ олон төрлийн амттан хийж байгааг хараад цэлцгэнүүр болон жимсний чанамал хийж сурчээ. Найзуудтайгаа цуглахдаа тэрээр олон төрлийн жимсний амттанууд хийдэг нь түүний энэхүү хоббиг улам хөгжүүлэхэд нэмэр болжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх