Гуравдугаар сарын 2-ны өдөр ОХУ-д үйл ажиллагаа явуулж буй Apple технологийн компаний дэлгүүрүүд хаалгаа барьсан. Гэхдээ нэг хоногийн дараа буцаан нээсэн ч бүтээгдэхүүний үнэ нь нэмэгдсэн байна.
Жишээлбэл, улсдаа шилдэг ухаалаг гар утсаар тодорч байсан iPhone 13 Pro Max нь анх борлуулагдаж эхлэхдээ (түрүү жилийн есөн сарын 14) 159,990 рублийн (3,887,757төгрөг) үнэтэй борлуулагдаж байсан бол өнөөгийн байдлаар 239,990 рублийн (5,831,757төгрөг) үнэтэй болж 80,000 рублиэр (1,920,000төгрөг) буюу 50%-р үнэ нь нэмэгдсэн байна.
Зөвхөн уг загварын үнэ нэмэгдээд зогсохгүй доорх зурагнаас өмнөх үнэтэй харьцуулан хараарай.
Apple компаний бүтээгдэхүүний үнэ нь албан ёсны дэлгүүрүүдээс гадна бусад дэлгүүрүүдэд ч өсөлттэй байгаа юм. Одоогийн байдлаар iPhone 13 Pro Max багтаамжаасаа шалтгаалаад интернетээс хамгийн багадаа 145,990 рублиэр (3,547,557төгрөг), хамгийн ихдээ 523,500 рублиэр (12,721,050төгрөг) авахаар байна.
Мөн Apple компани нь ОХУ руу бүтээгдэхүүн экспортлох, мөн Apple Pay гэх мэт зарим үйлчилгээгээ таслан зогсоохоо олон нийтэд мэдэгдсэн юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх