Энэтхэг улсын засгийн газрын тэтгэлэгийг зарлалаа


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-03-13

Энэтхэгийн засгийн газар, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөлөөс 2023-2024 оны хичээлийн жилд хэл, шинжлэх ухаан, хүмүүнлэг, инженер, архитектор, буддын судлал зэрэг чиглэлээр тус улсад бакалавр, магистр, доктор/пост докторын зэрэгт суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.

Анхаарах зүйлс:

  • 18-30 хүртэлх насны иргэн байх (докторын зэрэгт суралцах бол 45 хүртэл насных байх)
  • Англи хэлний түвшин тогтоох шалгалт, англи хэл дээрх 500 үгтэй эсээ
  • Өргөдөл гаргагч нь 5 хүртэлх их, дээд сургуулиа өөрийн суралцахыг хүссэн дарааллаар эрэмбэлэн сонгож өргөдөл гаргах боломжтой
  • TOEFL/IELTS гэх мэт стандарт шалгалтын оноотой бол түүнийгээ илгээж болно. 
  • Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Соёлын харилцааны зөвлөл нь анагаах ухаан, шүдний эмчилгээ, судалгааны ажил, дипломын ажил болон богино хугацааны сургалтад тэтгэлэг олгохгүй.

Дэлгэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

#Тэтгэлэг