"ХАРРИ ПОТТЕРТОЙ ТАНИЛЦСАН МИНИЙ ТҮҮХ" зохион бичлэгийн уралдаан зарлагджээ


Английн зохиолч Ж.К.Роулингийн бичсэн өсвөр насны хүү Харри Поттерийн тухай долоон цуврал, уран зөгнөлт зохиолыг  мэдэхгүй хүн байхгүй биз ээ.

Энэхүү зохиол нь 2007 оны наймдугаар сарын байдлаар нийт долоон боть номын эхний зургаа нь дэлхий даяар 400 гаруй сая хувь борлогдож, 64 гаруй хэл рүү орчуулагджээ.

Цувралын төгсгөлийн ном болох "Харри Поттер ба Үхлийн шүтээн" ном нь 2007 оны долдугаар сарын 21-нд худалдаанд гарсан даруйдаа 12 сая хувь борлогдсон нь дээд амжилт тогтоосон байна.

Гэвч Монголд албан ёсоор бүрэн эхээрээ орчуулагдаагүй бөгөөд Поттер толгойтон бидний хүсэн хүлээснээр Монсудар хэвлэлийн газар, зохиогчийн эрхийн агент болох "The Blair Partnership"-ээс өгсөн албан ёсны зөвшөөрлийн дагуу 7 ботиор нь удахгүй гаргах гэж байгааг дуулгахад таатай байна. Энэхүү цувралын эхний хоёр дэвтэр болох "Харри Поттер ба Философийн чулуу","Харри Поттер ба Нууц өрөө" нь 2017 оны 11 дүгээр сарын 25-нд хэвлэгдэн гарах гэж байна.

Үүнтэй холбогдуулан "Монсудар" хэвлэлийн газар болон "Potterheads of Mongolia" групп хамтран "ХАРРИ ПОТТЕРТОЙ ТАНИЛЦСАН МИНИЙ ТҮҮХ" зохион бичлэгийн уралдааныг нийт Поттер толгойтон та бүгдийнхээ дунд зарлажээ.

Уралдааны зорилго: Хүүхэд багачууд дунд "Харри Поттер"-ын гайхалтай түүхийг нээх, энэхүү ном хүүхдийн хүмүүжил төлөвшилд хэрхэн эерэгээр нөлөөлж болохыг эцэг эхчүүдэд танин мэдүүлэх

Уралдаан үргэлжлэх хугацаа:
- Оролцогчдын бүтээлийг 11/03-11/10-ныг хүртэл хүлээн авна.

Уралдаанд оролцох журам:
- Уралдаанд оролцогч өөрийн бүтээлийг marketing@monsudar.mn хаягаар илгээх бөгөөд нийт шаардлага хангасан бүтээлийг "Монсудар" хэвлэлийн газрын албан ёсны хуудсанд 11 дүгээр сарын 13-нд байршуулах болно.

Уралдааныг дүгнэх журам:
- 2017.11 дүгээр сарын 13-нд нийт бүтээлийг Монсудар хэвлэлийн газрын facebook хуудсанд нийтэлж, 10 хоногийн турш хамгийн их лайк цуглуулсан гурван бүтээлээс шүүгчид ялагчийг тодруулах болно.
- Шүүгчдээр Potterheads of Mongolia группын админууд болон "Монсудар" хэвлэлийн газрын ажилтан ажиллах болно.

Зохион бичлэгэнд тавигдах шаардлага:
- 200-300 үгэнд багтаан Монгол хэлээр бичих
- Үг үсгийн болон утга найруулгын алдаагүй байх
- Бусдын оюуны бүтээлийг хуулбарлаагүй байх
- Өөрийн овог нэр , facebook хаяг, утасны дугаараа тодорхой бичих

Шагналын сан:
1-р байр: "Харри Поттер ба Философийн чулуу", "Харри Поттер ба Нууцат өрөө" номын анхны монгол хэвлэл мөн "BLOOMSBURY" хэвлэлийн газраас гаргасан "Харри Поттер"- той холбогдолтой эд зүйлс
2-р байр: "Харри Поттер ба Философийн чулуу" номын анхны хэвлэл

Шалгаруулах хугацаа: 2017. 11.24-нд ялагчийг "Монсудар" хэвлэлийн газрын газрын facebook хуудсанд нийтлэнэ.
Шагнал гардуулалт: 2017.11.25-нд "Интерном" номын дэлгүүрийн төв байранд болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 99280409 дугаарын утсанд холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

#HarryPotter #Essay