Гуравдугаар сарын 6-нд Америкийн алдарт дуучин, ая зохиогч Jake Miller өөрийн твиттер хуудаснаа "Би шинэ дуунуудынхаа нэгд BTS-ийн Jungkook-тай хамтрахыг хүсэж байгаа ч яаж холбогдохоо мэдэхгүй байна" гэж бичжээ. Дараа нь тэр BTS-ийн албан ёсны Twitter хаягийг тэмдэглэж, хүмүүсийн анхаарлыг татсан байна.
Энэ нь Jake Miller V Live-ынхаа үеэр "The GIrl That's Underneath" дуун дээр Jungkook-ийн бүжиглэж буй бичлэгийг сэтгэл догдлон дахин жиргэсний дараахан болсон юм. Jungkook Jake Miller-ийн саналыг анзаарсан эсэх нь тодорхойгүй байгаа ч хоёр уран бүтээлчийн шууд бус харилцаанд нетизенчүүд баярлаж буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: allkpop
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх