Дэлхий даяар гуравдугаар сарын 8-ны өдрийг “Олон улсын эмэгтэйчүүдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэдэг билээ. Энэ өдөр бол эмэгтэй хүн бүрийн баяр. Арван сар үрээ тээж, энхрийлсэн эх хүний баяр. Ингээд энэ удаа хорвоо дээрх хамгийн агуу хайрын эзэн эх хүний хайрын тухай өгүүлэх гайхалтай 5 киног танилцуулж байна.
1.Hi Bye, Mama!
Төрөхийн өвдөлтөөс болж нас барсан эмэгтэй үр хүүхдэдээ хорогдон хоёр ертөнцийн завсарт үлддэг. Азтай ч юм уу, харамсалтай ч юм уу тохиолдлоор хүний биеийг олж авснаар ээж гэдэг агуу үүргийг хүлээж кино үргэлжилдэг.
2. Mother
Нэгэн сургуулийн багш сурагчаа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнийг мэддэг. Амьдралдаа эрсдэлтэй алхам хийж, олон золиос гаргаснаар охины ээжийн үүргийг гүйцэтгэж эхэлдэг. Үргэлжлэлийг танд үлдээе.
3. When the Camellia Blooms
2019 онд гарсан энэхүү кинонд халуун дулаан, хүчирхэг ээж нарын түүхийг өгүүлдэг. Үр хүүхдийнхээ төлөө эмэгтэй хүн ямар том зориг гаргаж, амь насаа ч золиослохоос ч буцахгүй гэдгийг олж харах боломжтой.
4.Birthcare Center
Томоохон эмийн сангийн франчайзын хамгийн залуу захирал Хёнжин орон нутгийн эмнэлэгт амаржсан хамгийн өндөр настай ээж болжээ. Хүнд хэцүү төрөлтийг даван туулсан тэрээр төрсний дараах үеийн асрамжийн төвд хэвтдэг.
5.My Unfamiliar Family
Гэр бүл салалттай нүүр тулж буй гэр бүлд ээж ямар үүргийг гүйцэтгэж, амьдралаа цааш нь хэрхэн авч явах бол? Та энэхүү асуултын хариултыг My Unfamiliar Family киноноос аваарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх