Дуучин Эд Ширан өөрийн эхнэр нь жирэмсэн байхдаа хавдартай болсныг шинэ цомгийнхоо талаар зарлах үеэрээ ярьжээ.
Эд Ширан өнгөрсөн жил эхнэрээ хавдартайг оношлуулж, найз Жамал Эдвардс 31 насандаа гэнэтийн байдлаар нас барсны дараа сэтгэл гутралд орсон байна.
Дуучин эр багын дурлалт охин Черри Сиборнтой 2019 онд гэрлэсэн бөгөөд эхнэр нь хоёр дахь хүүхдээ тээж байхдаа хавдартай гэдгээ мэджээ.
Мөн дуучин тухайн үед өдөр бүр зохиогчийн эрхийн шүүх хуралд оролцож байжээ. “Ар араасаа тохиолдсон эдгээр аймшигт үйл явдал миний амьдрал, сэтгэцийн эрүүл мэнд, эцэст нь хөгжимд хандах хандлагыг минь ч өөрчилсөн” гэж олон нийтийн сүлжээнд нийтэлсэн өөрийн гараар бичсэн тэмдэглэлдээ дурдсан байв.
Үүний үр дүнд тэрээр удахгүй гарах зургаа дахь цомогтоо зориулж маш олон дуугаа бичжээ.
Ширан, Сиборн нар өнгөрсөн тавдугаар сард хоёр дахь охиноо өлгийдөн авсан билээ. Дуучин эхнэрийнхээ биеийн байдлын талаар нэмэлт мэдээлэл өгөөгүй байна.
Шинэ цомог тавдугаар сарын 5-нд худалдаанд гарах бөгөөд дуучин залуу Лондон, Дублин, Глазго, Манчестер, Парист хэд хэдэн шоунд оролцож, энэ сарын сүүлээр анхны синглээ гаргах юм.
Эх сурвалж: BBC
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх