2023 онд зарлагдаад буй тэтгэлэгт хөтөлбөрүүд


Т.Хулан | YOLO.MN
2023-02-24

Шинэ он гараад удаагүй байгаа энэ хугацаанд зарим улсууд тэтгэлэгт хөтөлбөрүүдээ зарлажээ. Тэгвэл та бүхэндээ бүртгэл нь дуусаагүй байгаа засгийн газрын тэтгэлэгүүдийн мэдээллийг хүргэж байна.

1.Оросын Холбооны Улсын Засгийн Газрын тэтгэлэг

2023-2024 оны хичээлийн жилд ОХУ-н их дээд сургуульд суралцах хүсэлтэй бакалавар, магистар, докторын зэрэгт 620 суралцагчийг шалгаруулж эхэлжээ.

Сонгон шалгаруулатын болзол:

Нэгдүгээр үе шат-Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газар явуулна.

Нэгдүгээр үе шатанд оролцохын тулд:

  • -Заасан хугацаанд мэдээллийн education-in-russia.com системд дээр бүртгүүлэх (сайт нь 2022 оны 12-р сарын 23-аас 2023 оны 3-р сарын 20-ны өдрийг дуустал орон нутгийн цагаар 00.00 цаг хүртэл нээлттэй байна);
  • -Мэдүүлгийг зөв, чанартай бөглөн ОХУ-ын их дээд сургуулиудын дотроос хүссэн боловсролын хөтөлбөрөө сонгох (6 хүртэл тооны их дээд сургуулийн нэрийг сонгож, суралцах хүсэлтийн дагуу жагсаах);
  • -Нэгдүгээр үе шатанд оролцоход шаардагдах орос хэл рүү хөрвүүлсэн баримт бичгийн скан-хуулбарыг хавсаргах.
  • -Мэдүүлгийг бөглөж тогтоосон хугацаанд явуулах. (“Ноорог” маягаар үйлдсэн мэдүүлгийг хүлээн авахгүй болно.)
  • -Горилогчид нэг чиглэл/ мэргэжлээр боловсролын  нэг түвшинд суралцахаар  сонгон шалгаруулалтад оролцоно.         

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

2.АНУ-н засгийн газрын “Фулбрайт” тэтгэлэг

АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь Монгол Улсад 1995 оноос, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөр 2011 оноос хэрэгжиж эхэлсэн. 2022 оноос эхлэн хоёр улсын Засгийн газрын санхүүжилттэйгээр нэгдсэн сонгон шалгаруулалт явагдах болж жил бүр нийт 13-15 оюутан хамруулж байна.

Өргөдөл гаргахдаа:

Фулбрайтын хөтөлбөрт өргөдөл гаргахдаа онлайн өргөдлийн маягт бөглөх шаардлагатай.  Бүрэн гүйцэд өргөдлийн материалд доорх зүйлсийг хавсаргасан байна:

  • -Сургалт, судалгааны зорилго болон хувийн эсээ
  • -Тодорхойлох захидал
  • -Дипломын баталгаажуулсан хуулбар
  • -Дүнгийн хавтгай
  • -Ажлын туршлага бататгах бичиг
  • -TOEFL эсвэл IELTS шалгалтын албан ёсны онооны хуулбар
  • -CV буюу товч намтар

2023 оны 4 дүгээр сарын 24-ны Улаанбаатарын цагаар өглөөний 8 цаг хүртэл явагдана.

  • -Тэтгэлэгийн хэмжээ
  • -Тэтгэлэгт дараах зүйлсийг хамруулан ойлгоно:
  • -Тээврийн бүх зардал
  • -Амьдрах буюу хоол унд, орон байрны зардал
  • -Сургалтын төлбөр
  • -Хөтөлбөрийн удиртгал уулзалт
  • -Эрүүл мэндийн даатгал
  • -Визний зардал
  • -Аяллын тэтгэмж
  • -Суурьших зардал

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

3.”БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛС”-н засгийн газрын тэтгэлэг

Боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын их, дээд сургуульд 1-2 улирал буюу (2-9 сар) богино хугацааны сургалтын тэтгэлэг зарлагдлаа.

Тавигдах шаардлага 

  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа иргэн;
  • Магистрант: бакалаврын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны;
  • Докторант: магистр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны
  • Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;
  • Бүгд Найрамдах Чех Улсын их, дээд сургуулиас элсэлтийн урилга, багшийн урилга зэрэг тухайн сургуулиас олгогдох элсэлтийн материалтай (Acceptance letter) бол давуу тал болно

Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын тэтгэлэгт дараах зүйлс багтана:

  • -Сургалтын төлбөр
  • -Амьжиргааны зардал /сар бүр бакалаврын оюутан 9,000 CZK, магистр, докторын оюутан 9,500 CZK/
  • -/Дотуур байрыг оюутан өөрөө хариуцна/

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

#Тэтгэлэг