Илон Маск дахин дэлхийн хамгийн чинээлэг эрхэм болох тун дөхлөө


Bloomberg TV Mongolia | YOLO.MN
2023-02-20

2023 он гарсаар “Tesla”-ийн хувьцааны ханш 74 хувиар өссөнөөр тус компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск дахин дэлхийн хамгийн чинээлэг эрхэм болж магадгүй байна.

Илон Маск хөрөнгийнхөө хэмжээгээр дэлхийд тэргүүлэх тансаг зэрэглэлийн компани болох “LVMH”-ийн Бернар Арногийн ард бичигдэж байгаа юм. Хэдий тийм боловч түүнийг гүйцэхэд Илон Маскийн хувьд илүү их хугацаа орохоор байгаа аж.

Илон Маск өнгөрсөн оны долоодугаар сараас 12 дугаар сар хүртэлх хугацаанд “Tesla”-ийн 11.6 сая нэгж хувьцааг сайн үйлсийн төлөө хандивласныг энэ долоо хоногт танилцуулсан компанийн улирлын тайлан харуулж байна.

Дээрх мэдээлэл гарахаас өмнө шинжээчид Илон Маскийн хөрөнгө Бернар Арногоос ердөө нэг тэрбум ам.доллароор зөрүүтэй гэж тооцоолж байсан юм.

Үүнээс гадна Илон Маск 2023 оны эцэс гэхэд “Twiiter”-ийн дараагийн Гүйцэтгэх захирлыг томилно гэж мэдэгдээд байна.

Шинэ Гүйцэтгэх захирлыг томилохоосоо өмнө тус компанийн үйл ажиллагааг тогтворжуулж, бүтээгдэхүүний замын зураглалыг тодорхой болгох хэрэгтэй байгааг тэрбээр мэдээлсэн юм.

Илон Маск өнгөрсөн оны аравдугаар сард “Twitter” компанийг худалдан авснаасаа хойш тодорхой хугацааны дараа Гүйцэтгэх захирлын албан тушаалаа өгөхөө өмнө нь мэдээлж байв. Гэхдээ яг хэдийд албан тушаалаа өгөх талаар товоо зарлаж байгаагүй юм.

Х.Солонго

#Мэдээ