Хэрхэн бага ядарч, бүтээмжээ сайжруулах вэ?


Т.Хулан | YOLO.MN
2023-02-28

Заримдаа бидэнд ядарснаасаа болоод бүтээмж муутай үеүд тохиолддог. Гэхдээ хийх хэрэгтэй гэдгээ мэддэг ч залхууралтайгаа тэмцэхэд хүндрэл учирдаг. Тэгвэл та бүхэнд ядралгүйгээр бүтээмжээ сайжруулахад туслах 5 зөвлөгөөг хүргэж байна.

1. Амралтаа зөв зохицуулах

Ядраад байна гээд дандаа амралтын байдалтай байх нь зохимжгүй. Мөн хэтэрхий их энерги хүчээ хийж буй зүйлдээ зориулах нь ч буруу. Иймээс амралт, ажлаа зөв зохицуулах хэрэгтэй. Үүний тулд өдөрт унтах, салхилах, дасгал хөдөлгөөн хийх цагаа тооцоолох нь зүйтэй. Жишээлбэл: өдөрт 7-8 цаг унтах, 1 цаг агаарт алхах, 30минут дасгал хийх гэх мэт.

2.Таны зорилго юу вэ?

Ер нь юунд энерги хүчээ та зориулж байна вэ? Хамгийн гол зорилго тань хаана оршиж байна вэ? гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Өмнө нь та олон ч нийтлэлээс энэ талаар уншиж байсан байх. Харин энэ удаа зүгээр л  “Motivation” талаар нь авч үзэцгээе. Үнэхээр шантарч, бууж өгмөөр үе хэн бүхэнд тохиолддог. Харин тэрхүү үедээ сайн сайхан амьдрал, хамгийн том зорилгодоо хүрсэн цаг хугацаагаа төсөөлөх хэрэгтэй. Энэ нь цаг хугацаагаа зөв зохицуулах, эрч хүчтэй байхад тань туслах болно.

3.”Үгүй” гэж хэлж сурах

Залуу нас гэдэг хэзээ ч дахин олдохгүй гэдгийг надаар хэлүүлтгүй та сайн мэднэ. Гэхдээ тавьсан зорилгынхоо төлөө шаардлагатай үеүдэд  хэрэгцээгүй зүйлүүдэд татгалзаж сурах хэрэгтэй. Зөв зүйлсэд цаг хугацаагаа зарцуулах нь таны ирээдүйнхээ төлөө хийх үр дүнтэй сонголт юм. Сонголт үргэлж таны гарт байдаг.

4.Цаг хугацаагаа хэмнэх аргыг олох

Заримдаа бидэнд “Олон биетэй байсан бол?” гэх бодол толгойнд эргэлддэг. Гэхдээ зөв аргаар ажлаа хөнгөвчлөх, цаг хугацаагаа хэмнэх техник технологийг ашиглаж сурах нь энэхүү бодлыг тань биелэхэд туслах болно. 21-р зууны амин сүнс бол технологийн дэвшил гэдгийг бүү мартаарай.

5.Бусадтай ярилцах замаар эрч хүчээ сэлбэх

Стрессээ тайлах хамгийн зохимжтой арга зам бол бусадтай сайн сайхан бүхний талаар ярилцах. Мэдээж цаашид гаргахыг хүссэн зорилгоо хүртэл ярих хэрэгтэй. “Хоосон ам” болох вий гэхээсээ бүү айгаарай. Хэрвээ сонсож буй хүн тань итгэлт хүн чинь мөн л бол таныг доош нь татах биш, харин дээш нь татах хүчийг бий болгох ёстой.

Эх сурвалж:. Tonyrobbins

#Зөвлөгөө