Рианна: Ээж болсон эхний өдрүүдэд би бараг л “зомби” болсон


Сондор | YOLO.MN
2023-02-17

Саяхан  Super Bowl наадмын тайзнаа хуучны хит дуунуудаа дуулахдаа удаах хүүхдээ тээж буйг олон нийтэд зарласан дуучин Рианна Vogue сэтгүүлд ээж болсон талаараа ярилцлага өгчээ.

Грэммийн есөн удаагийн шагналт дуучин 2023 оны гуравдугаар сарын дугаарт өгсөн ярилцлагадаа төрөлт нь хэвийн сайхан байсан ч гурвуулхнаа гэртээ байх нь амар зүйл биш байсан талаараа ярьжээ.

Рианна 2022 оны тавдугаар сард анхны хүүгээ төрүүлсэн бөгөөд шинэ хүнийхээ нэрийг хараахан зарлаагүй байна. Тэрбээр "Үндсэндээ нэг хүнээс хоёр хүн бий болсон. Бид хөтлөлцөөд эмнэлэг рүү орохдоо хоёулаа, харин гарахдаа гурвуулаа буюу гэр бүлээрээ харьсан. Гоё биз” гэжээ.

Рианна цааш нь ээж болсон эхний өдрүүдээ хүнд байсныг дурдаад "Чи бараг унтах эрхгүй болно. Хүсээд ч чадахгүй.  Гэртээ ирэхэд хүйтэн цацагт хяруулаас өөр зүйл үгүй. Зөвхөн ээж, аав, хүү гурав л байсан. Ихэнх хугацаанд яг л зомби шиг байсан” гэжээ.

Сонирхуулахад, 2019 оны нэгэн судалгаагаар эцэг эхчүүд хүүхдээ төрүүлсний дараа бүтэн зургаан жил хэвийн хэмжээнд унтдаггүй болохыг тогтоожээ.

Рианна нойргүйдэл, дасан зохицлоос гадна жирэмсэн үеийн болон төрсний дараах хувцаслалтынхаа талаар ярьжээ. Рианнагийн жирэмсний хувцаснууд нэг хэсэгтээ хувцас загварын ертөнцөд олны анхаарлын төв болж түүнийг хөл хүнд эмэгтэйчүүдийн шинэ стиль имижийг бий болгосон,  жирэмсэн хүний биеийн онцлогийн талаарх хүмүүсийн бодлыг өөрчилсөн гэж олон нийт үзсэн.

Тэрбээр "Жирэмсэн байхдаа хувцас сонгон өмсөх нь миний хамгийн дуртай зүйлийн нэг байсан. Гэхдээ төрсний дараа өөрчлөгдсөн л дөө. Учир нь эмнэлгээс гарснаас хойшхи долоо хоногт хөлстэй юүдэнтэй цамцнаас салаагүй” хэмээн хошигножээ.

Рианна долоо хоног өнгөрөх тусам биеийн өөрчлөлтөд тохируулж юу өмсөхөө мэдэхгүй байсан гэжээ. "Чи зүгээр л хүлээх хэрэгтэй, эс тэгвээс дараа нь хэрэглэхгүй маш олон хувцас худалдаж авах болно. Гэхдээ мэдээж дахин жирэмслэхгүй бол шүү дээ" хэмээв. Дуу

Эх сурвалж: Today

#Оддын тухай