Сон Жун Ки, Кэти Луиза Сондерс нарын болзоо олны анхаарлыг татав


О.Хандмаа | YOLO.MN
2023-02-13

Өмнөд Солонгосын жүжигчин Сон Жун Ки Их Британийн жүжигчин Кэти Луиза Сондерс гэрлэлтээ батлуулсан бөгөөд анхны хүүхдээ хүлээж буй тухайгаа зарласан.

Тэд гэрлэлтийнхээ талаар зарласнаасаа хойш анх удаа олон нийтийн газар болзсон нь анхаарал татсан талаар Koreaboo.com сайтад бичжээ.

Сон Жун Ки, Кэти Луиз Сондерс нар хоёрдугаар сарын 8-ны 21:00 цагийн орчимд “COEX Megabox” кино театраас гарч явахдаа олны хараанд өртжээ. Тэд Кэтигийн гэр бүлийнхэнтэй хамт кино үзсэн байна. Уг кино театр нь хосуудын Итаевон дахь гэрээс 20 минутын зайд байрладаг аж.

БНСУ дотоод орчинд амны хаалт зүүх шаардлагыг нэгдүгээр сарын 30-нд цуцалсан ч хосууд олон нийтийн газар хоёулаа амны хаалттай байсныг сайт онцолжээ.

“Money Today” сайт Сон Жун Кигийн агентлагтай холбогдож тайлбар авахыг оролдсон ч хариу өгөөгүй байна. Өмнө нь мэдээлснээр Кэти Луиза Сондерсийг төрөх хүртэл хугацаанд туслахаар түүний гэр бүл БНСУ-д очоод буй.

Сон Жун Ки удахгүй Унгарыг зорьж, “My Name is Loh Kiwan” хэмээх шинэ цуврал киноны зураг авалтад явах юм.

Эх сурвалж: koreaboo.com

#Оддын тухай