Америкийн поп дуучин Мадоннаг энэ сарын 6-нд болсон "Грэмми-2023" наадамд оролцсоных нь дараа олон хүн түүний гадаад төрхийг шүүмжилжээ. 64 настай дуучны арьс үрчлээгүй болж, танигдахын аргагүй өөр царайтай, аймаар болж гэх зэргээр шүүмжилж, гоо сайхны мэс засалд хэт автсан байна гэж бичсэн байна.
"Грэмми" наадамд Мадонна дуучин Ким Петрас, Сэм Смит нарын үзүүлбэрийг зарлан тайзнаа үг хэлжээ. Гэтэл тэрээр "Ким, Сэм хоёрт талархлаа илэрхийлж хэлсэн үгэнд минь бус хэний ч царайг муухай харагдуулж болох зузаан линзтэй камераар татаж авсан зурагт олон хүн анхаарлаа хандуулж байна" гэж хэлсэн байна.
Мадонна "Наснаасаа санаа зовохгүйгээр анхаарлын төвд байхаас татгалздаггүй эмэгтэйчүүдийг үзэн ядагчид эвгүй байдалд оруулж байна. Би дахиад л насаараа ялгаварлан гадуурхагдаж, эмэгтэйчүүдийг үзэн ядагсдын бай болчихлоо" гэжээ.
Төгсгөлд нь тэрээр "цаашид патриархын /эцгийн эрхт ёс буюу эрэгтэй хүний эрх мэдлийг нийгмээс давамгайлах/ эсрэг дуугарч, сэтгэл хангалуун амьдрах болно” гэв. Мөн "Та бүхэн зүрх сэтгэлийг минь бүү гэмтээ!" гэжээ.
Эх сурвалж: CNN
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх