“AI”-р ая зохиох боломжтой боллоо


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2023-02-01

“Google” компани MusicLM гэх хамгийн сүүлийн үеийн хиймэл оюун ухаан дээр суурилсан программыг хөгжүүлж буй гэнэ. Энэхүү программ нь хэдхэн минутад үгийг ая болгон хувирган зохиох зориулалттай юм байна. 

Гэхдээ MusicLM нь зохиохыг хүсэж буй аяныхаа хэмнэлийг, хөгжмийн зэмсгийг тохируулаад аяаа бүтээх боломжтой анхны программ биш. Өмнө нь хэд хэдэн компаниуд АI ашиглан төсөөллөөс ая бүтээх оролдлогуудыг хийж байсан байна. Тухайлбал TechCrunch-ийн OpenAI дээр суурилсан Jukebox, Google-ийн өмнө нь туршсан AudioLM-ийг дурдаж болох юм. Харамсалтай нь дээрх программууд хязгаарлагдмал өгөгдлөөсөө болж хэрэглэгчийн таашаалд нийцсэн өндөр нарийвчлалтай дууны найруулгыг гаргаж чадаагүй аж. 

Харин MusicLM нь ая зохиох үйл явцыг шаталсан дарааллаар загварчилж гаргах гэнэ. Тодруулбал үгэн тайлбар болон сэтгэл зүйн байдал, аялгуу, хөгжмийн зэмсэг зэргийн хослолыг хооронд нь уялдуулах 280 мянган цагийн багц хөгжмийн мэдээллийг суулгаж өгчээ. 

“Google” компанийн судалгааны багийн зүгээс программд нэмэлт хөгжүүлэлтүүдийг хийх шаардлагатай гэж үзэж байгаа учраас одоохондоо нээлт хийх хугацаагаа зарлалгүй үлдээжээ. 

Харин MusicLM-ийн үгэн тайлбарыг ая болгон хувиргасныг сонирхуулъя. 

“Техно болон Жаз хөгжмийн хослол таван минутын урттай байх” гэж MusicLM-д оруулж өгөхөд хувиргасан аяыг ЭНД дарж сонсоорой.

Хурдан хэмнэлтэй тоглоомын дуу, цахилгаан гитарын хэсэгтэй. Ая нь давтагддаг санахад амар. Бөмбөр ч эсвэл цангийн дуу шиг огцом хэмнэл оруулж өгөхөд бүтээсэн аяыг ЭНД дарж сонирхоорой.

Эх сурвалж: 9to5google.com, ndtv.com

#Технологи