Park Bo Gum “THE BLACK LABEL” энтертайнментад харьяалагдах боллоо


Х.Даваахүү | YOLO.MN
2023-01-31

БНСУ-ын чадварлаг жүжигчин Park Bo Gum өмнө нь харьяалагддаг байсан  "Blossom Entertainment"-с гарч албан ёсоор "THE BLACK LABEL"-д  харьяалагддаг боллоо. 

“The Black Label” энтертайнмент нь 2015 онд YG-ийн продюсер Teddy, Kush нарын удирдлага дор нээгдсэн энтертайнмент юм. Мөн Big Bang хамтлагийн Taeyang, реппер Zion.T,  дуучин ая зохиогч продюсер Løren, модель Anna Ell зэрэг олон чадварлаг уран бүтээлчид тус  энтертайнментад харьяалагддаг байна.  Park Bo Gum  нь  “THE BLACK LABEL”-д харьяалагдаж байгаа анхны жүжигчин болж байна. 

"THE BLACK LABEL" энтертайнмент албан ёсны мэдэгдэлдээ:  Park Bo Gum -тай бид менежментийн гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд түүнийг Солонгос болон гадаадад олон нийтэд таниулж, сонирхлыг нь татсан гайхалтай уран бүтээлч билээ. Тэрбээр Солонгостоо төдийгүй дэлхий дахинд нөлөөгөө үзүүлж буй  түүнтэй хамтран ажиллаж байгаадаа маш их баяртай байна. Түүний сэтгэл татам байдал, авьяас чадвар нь олон янз байдаг тул бид түүний давуу талыг бүрэн ашиглаж, бүх талаараа гайхалтай өсөн дэвжихэд нь дэмжлэг үзүүлэх болно" гэжээ. 

Эх сурвалж: allkpop.com 

 

#Мэдээ