Оддын эксдээ зориулсан гунигтай бөгөөд “Savage " дуунууд


Х.Даваахүү | YOLO.MN
2023-01-30

Оддын амьдрал заримдаа үнэхээр ээдрээтэй асуудлуудаар дүүрэн байх юм. Тэд хоорондоо хайр сэтгэлийн холбоо үүсгэж бүтээгүй тохиолдлуудад нэгэндээ зориулан ямар нэгэн бүтээл гаргадаг бололтой. Энэ удаа та бүхэнд оддын эксдээ зориулж байсан  хамгийн “savage” дуунуудыг хүргэж байна. Магадгүй та эдгээр дуунуудаас эксдээ зориулж дуулж бас сонсож байсан байх. 

#1 "Flowers"

"Бид гайхалтай байсан ч хамтдаа байшин бариад шатахыг нь харцгаасан. Өөрийгөө чамаас илүү хайрлаж чадахаа би ойлгосон" гэх энэ дууг  Miley Cyrus экс нөхөртөө зориулан бичиж, төрсөн өдрөөр нь цацсан билээ.

#2 "Cry Me a River"

Justin Timberlake  Britney Spears-с салсныхаа дараа бичсэн дуу бөгөөд өөрийг нь хэрхэн хууран мэхэлж байсан талаар дуундаа дурдсан байдаг. 

#3 "Love Yourself"

Justin Bieber олон жил үерхсэн хуучин найз бүсгүй  Selena Gomez-д энэ дууг зориулсан гэдэг. "Миний сэтгэлийг шархлууллаа, намайг уйлж байгаа гэж бодож байгаа байх. Үгүй дээ. Өөртөө тийм л их хайртай юм бол явж өөрийгөө хайрла" гэж дуун дээр гардаг. 

#4 "Same Old Love" 

Харин Selena хариуд нь Same Old Love  дуугаа Justin-д зориулан бүтээжээ. Тэрээр  энэ дуундаа Justin-ний  хортой талыг дурдаж, "Нөгөө л нэг хуучин хайраас би залхаж байна. Чамтай ахиж цагаа үрэхийг хүсэхгүй байна" гэжээ. 

#5 "I Knew You Were Trouble"

Taylor Swift-ийн эксүүддээ зориулсан олон дуу байдаг ч өөрт нь хэрхэн туссан талаар хамгийн их эмзэглэн бичсэн дуу гэж энэ дуугаа нэрлэсэн ба "Анх уулзахдаа л олон хортой талыг нь анзаарсан хэр нь харилцаагаа эхлүүлж, эцэст нь шархалж, өөртөө урам хугарсан үедээ бичсэн" гэж байжээ. 

#6 "My Way"

Taylor Swift-ээс салсан тухайгаа Calvin Harris дуундаа илэрхийлж, бүр дууны клипэндээ Taylor-той ижилхэн дүр төрхтэй бүсгүйг дүрсэлжээ. 

#7 "Paper Doll" 

Jonh Mayer экс Taylor Swift-ийн өөрт нь зориулсан "Dear John" дуунд "Paper Doll" дууг хариу болгон цацаж байв. "Уяагаа хайчилж аваад өөртөө сахиусан тэнгэрийн далавч хий. Тэгээд ч нисэж чадахгүй бол өөр нэгэн чамд тэнгэр зурж өгөх байлгүй..."

#8 “Sorry”

"Дунд хуруугаа гозойлгоод өндөрт өргө. Нүүр рүү нь хараад "Хонгор минь, баяртай" гэж хэл!" 

#9 "Don't"

Ed Sheeran уг дуундаа амьдралынх нь уналтын үед сайн найзтай нь хуурсан эксээ "хэрцгийгээр" дүрсэлдэг. 

#10 SHAKIRA || BZRP Music Sessions #53

2023 оны нэгдүгээр сарын 12-нд Шакирагийн цацсан шинэ дуу 24 цагийн дотор 63 сая үзэлтэд хүрснээр Youtube-ийн рекордыг эвдсэн анхны Латин дуу болсон. 

Колумбаас гаралтай поп од Шакира болон Испанийн хөлбөмбөгчин Жерар Пике нар 10 гаруй жил хамт амьдарсны эцэст өнгөрсөн жил салж буйгаа албан ёсоор зарласан. Үүнээс хойш Пике өөрөөсөө 12 насаар дүү 23 настай Клара Чиа гэх бүсгүйтэй хайр дурлалын харилцаатай болсноо мэдээлсэн билээ.

Шакира шинэхэн дуундаа “Чи ээжийгээ миний хөрш болгож, үүдээр минь дүүрэн сэтгүүлчид овоолж, татварын өртэй үлдээж өөрөө явсан. Чи фитнес хийж булчингаа ажиллуулдаг ч тархи чинь ажилладаггүй. Чи Ferrari-аа Twingo-оор, Rolex-оо Casio-оор солилоо” хэмээн өгүүлжээ.

#Дуу хөгжим