ЮНЕСКО-гийн "Залуу манлайлагч" хөтөлбөр зарлагдлаа


Олон улсын ойлголцлын төлөөх боловсролын Ази, Номхон далайн төв /APCEIU/ ЮНЕСКО-гийн "Залуу манлайлагч" хөтөлбөрийг зургаа дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Уг хөтөлбөр нь бүрэн санхүүжилттэй тэтгэлэг олгодог олон улсын хөтөлбөр бөгөөд шалгарсан оролцогчид БНСУ-ын нийслэл Сөүл хотод тавдугаар сарын 25-наас 31-ний хооронд зохион байгуулагдах бага хуралд оролцоно.

Хөтөлбөрт оролцогчид манлайлах ур чадвартай, олон төрлийн академик түвшний мэдлэгтэй бол давуу тал болно. Долоо хоногийн турш үргэлжлэх уг хурлаар тогтвортой хөгжлийн зорилтуудыг тодорхойлох ба дэлхийн өнцөг булан бүрд суугаа залуу удирдагчдыг хөгжүүлэхэд чиглэх юм.

ТЭТГЭЛЭГТ: 

  • Байр, хоол, унаа
  • Сөүл хот руу нисэх олон улсын нислэгийн тийз
  • Олон улсын бага хуралд оролцогчийн батламж багтана.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • 19-28 настай байх 
  • Англи хэлний яриа, бичгийн чадвар сайтай байх
  • Хөгжлийн албан ёсны тусламж авсан орны иргэн
  • ЮНЕСКО-гийн гишүүн орны залуу иргэн байх шаардлагатай.

БҮРТГҮҮЛЭХ ЭЦСИЙН ХУГАЦАА: Гуравдугаар сарын 17-нийг хүртэл.

Та энэхүү хөтөлбөрт бүртгүүлэх бол ЭНД дарна уу. Харин илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай. 

Эх сурвалж: Opportunities Circle

#UNESCO #Залуус #Хөтөлбөр