Парисын загварын долоо хоногт хүрэлцэн ирсэн харц булаам алдартнууд


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-01-30

Жил бүрийн хавар, намар загварын салбарын хамгийн онцлох үйл явдлуудын нэг болох “Загварын долоо хоног” зохиогдож, алдартай брэндүүд дараа улирлынхаа шинэхэн коллекцийг танилцуулдаг билээ.

Загварын долоо хоногуудаас олны анхаарлыг хамгийн их татдаг Парисын загварын долоо хоног өнгөрсөн нэгдүгээр сарын 17-22 хүртэл үргэлжилсэн бөгөөд дэлхийн алдарт Dior, Saint Laurent, Off-White, Balmain зэрэг брэндүүдийн хавар, зуны коллекцтай танилцахаар чухам ямар алдартнууд хүрэлцэн ирснийг харцгаая. 

BLACKPINK хамтлагийн гишүүн Kim Jisoo

BLACKPINK хамтлагийн гишүүн Kim Jisoo Dior брэндийн 2023 оны хавар зуны коллекц-д хүрэлцэн иржээ.

Jimin and J-Hope

BTS хамтлагийн Jimin and J-Hope нар мөн Dior брэндийн 2023 оны хавар зуны коллекц-д оролцжээ.

Anya-Taylor Joy

Залуу жүжигчин Anya Taylor-Joy ч мөн Dior брэндийн намар, өвлийн загварыг үзэхээр Парист иржээ. Мөн тэрээр өнгөрсөн жилээс эхлэн тус брэндийн олон улсын төлөөлөгчөөр ажиллах болсон билээ. 

Doja Cat

Реппер Doja Cat 30,000 Swarovski шигтгээгээр бүрсэн хувцаслалтаараа олон нийтийг шуугиулаад амжсан юм. 

Kylie Jenner

Kylie Cosmetic-ийн үүсгэн байгуулагч Kylie Jenner-ийн хувцаслалтыг сэтгүүлчид ихээхэн онцолж байгаа билээ.

SEVENTEEN хамтлагийн гишүүн Jeonghan

SEVENTEEN хамтлагийн гишүүн Jeonghan Saint Laurent брэндийн 2023-2024 оны намар, өвлийн коллекц-д оролцлоо.

GOT7 хамтлагийн гишүүн Jackson Wang

GOT7 хамтлагийн гишүүн Jackson Wang Louis Vuitton брэндийн 2023-2024 оны намар, өвлийн коллекц-д оролцлоо.

Rowoon Kim

Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Rowoon Kim Loewe брэндийн эрэгтэй хувцасны шоунд оролцов.

Эх сурвалж: Billboard.com

 

#Загвар