Rihanna-ийн дуунд хайртай хүн бүрд зориулав


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-01-25

Нийтлэлийн өмнөх дугаараар бид дуучин, жүжигчин, ая зохиогч Bruno Mars-ийн талаар болон түүний зарим дууны далд утгыг хүргэсэн бол энэ удаад дуучин, жүжигчин, загвар зохион бүтээгч Rihanna-г онцолж байна.

Түүний жинхэнэ нэрийг Robyn Rihanna Fenty гэдэг. 

Тэрээр Барбадос хотод цэргийн сургалтад хамрагдаж байсан.

Тэрээр хэд хэдэн Гиннесийн амжилтыг эзэмшдэг.

Түүний зарим дуунуудын утга: 

Umbrella ft Jay-Z

Энэ дуундаа Rihanna хайртай түүнийхээ дэргэд үргэлж байна гэж амлах аж. Шүхэр борооноос хамгаалах нөмөр болдог шиг хүнд хэцүү цаг үед нь түшиж, тулах хайртай нэгнийхээ төлөө хийх хамгийн чухал зүйл.

Хамтдаа гялалзаж, нэгнийхээ амжилтаар бахархдаг тийм нандин харилцааг бүтээх сайхан.

Diamonds

Мөн хайрын тухай дуу. Дуучин MTV News-д өгсөн нэгэн ярилцлагынхаа үеэр “Олон хүмүүс аз жаргалтай байхаас айдаг байх. Хүн өөрийгөө хайрлаж, тэвэрч, дуртай зүйлээ хийхдээ хамгийн их хорьдог. Гэхдээ өөрийгөө аз жаргалтай болгох зүйлээ л хийх хэрэгтэй шүү дээ” хэмээн хэлжээ.

We Found Love ft. Calvin Harris

Бас нэгэн хайр дурлалын сэдэвтэй дуу. Уг дуу нь олон нийтэд хүрсэн даруйдаа Billboard Hot 100 чартыг 10 долоо хоног тэргүүлж,  Grammy-ийн шагналыг хүртсэн юм.

Love On The Brain

Хайр дурлал биднийг сохолдог. Энэхүү дууны гол утга нь тэр галзуу хайр дурлалдаа сохорч бие махбодын хувьд гэмтэж хохирсон хортой харилцааны тухай өгүүлнэ. Угтаа өөрийгөө хайрлана гэдэг хэн нэгнийг хайрлахаас илүү үнэ цэнтэй зүйл билээ.

Эх сурвалж: songmeaningsandfacts.com, songfacts.com

 

#Дуу хөгжим