Хэн нэгнээр хайрлуулах, түүнийгээ хайрлах шиг гайхалтай мэдрэмж үгүй байх. Заримдаа түүнд хүрэхэд багахан л зориг шаардлагатай байдаг. Тун удахгүй валентин болох гэж байна. Гэтэл ганц бие хэвээр л байгаа юм биш биз? Өнгөрсөн жилийн валентинаар дараа жил яг хостойгоо тэмдэглэнэ гэж төлөвжлөж байснаа санаж байна уу? Тэгвэл эргэлзэхгүйгээр яг одооноос түүнд өөрийгөө илэрхийлж, өөрийн болгож авахад оройтоогүй байна. Бид хэн нэгэнд сэтгэлээ илчлэхдээ яг хаанаас хэрхэн эхлэхээ мэддэггүй. Өөрийнхөөрөө хийчихвэл нэг л буруудчих юм шиг санагдаад одоо хүртэл сэтгэлээ илчилж амжаагүй бол танд туслах хэд хэдэн шалгарсан аргуудыг сонирхуулж байна.
1. Сэтгэл зүрхээ чагна
Хамгийн түрүүнд түүнтэй хамт байхыг хүсэж буй эсэхээ тунгааж бодоорой. Урт хугацаанд харж явсан эсэхээс үл хамааран сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргах нь эргээгээд харилцааг мухардуулах, түүнтэй болж бүтсэн ч хурдан залхах эрсдэлтэй юм шүү. Дорвитой алхамж хийж, бүхнийг эхлэхээс өмнө энэ бүхэн яг зөв эсэхийг сайтар тунгаагаарай.
2. Зоригтой бөгөөд тууштай бай
Түүнтэй хамт байхаар шийдсэн бол одоо жаахан зоригтой алхам хийгээрэй. Инстаграм стори дээр нь зүрх дарж, хаа нэг таарах үедээ инээмсэглэн эхэлж мэндлэхээс бүү ай. Болж өгвөл яриа өдөж чадвал бүр “best”. Харахаараа сандарч тэвдээд, хэл үг тань гацаад байвал гурав тоолоод гүнзгий амьсгаа аваарай. Ингэх нь таныг тайвширахад тусална.
3. Сэтгэгдэл төрүүлэх
Дээрх үйлдлүүдийг давтаж хийсээр л бай. Гэхдээ зөвхөн тэдгээрт баригдах биш, жаахан жаахнаар урагшлах хэрэгтэй. Жишээ нь стори дээр нь зөвхөн зүрх дардаг байсан бол reply-д нь ямар нэгэн зүйл бичиж үлдээх гэх мэт. Хэрэв таны хариунд үргэлжлүүлэн хариу өгвөл та хоёр чатлаж, харилцаа үүсгэхэд тун ойр ирэх болно. Бас хэрэв та түүнтэй дотносохоор яарч буй бол түүний явдаг клуб, сургалтад элсэж орвол nice.
4. Ярилцах
Энэ үе хүртэл тэр таныг өөрийг нь сонирхоод буйг мэдсэн байх болно. Ийм үйлдэл гаргаж байхад талтай гэдгийг тань мэдрэхггүй бол ёстой “жинхэнэ төмс”. Тийм үү?
Одоо түүний талаар илүү ихийг мэдэж, өөрийгөө ч илэрхийлэх цаг. Ингэхдээ өөрийнхөөрөө бас шударга байхыг эрмэлзээрэй. Түүнд таалагдах гэсэн худлаа дүрийг тэр дорхноо ялгачихна шүү. Ингэснээр тэр ч бас танд тохирох хүн мөн эсэхийг та мэдэх боломжтой юм.
5. Хошин бай
Өөрт зохисон, хөнгөхөн хөгжилтэй зан чанар ямар ч хүнийг сэтгэл татам болгодог гэдгийг мэдэх үү? Яриа тань нэг л болж өгөхгүй байвал уур амьсгалыг дээрдүүлэхийн тулд хошин мэдрэмжээ ашиглаарай.
Эцэст нь харилцаа эхэн үедээ л гал халуун байдаг гэж битгий эргэлзээрэй. Хэрэв тэр үнэхээр л таны хайрт мөн бол хэзээд нэг л хайраар, хоёргүй сэтгэлээр хандах болно. Та ч бас эргэлзээгээ, айдсаа дарж, бодитоор харах нь тус болох юм шүү.
Амжилт хүсье.
Эх сурвалж: girlslife
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх