“Avatar: The Way of Water” кино 3 долоо хоног дараалан амралтын өдрүүдэд Хойд Америкийн “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ.
“Walt Disney” компанийн бүтээл “Avatar: The Way of Water” кино гурван долоо хоног дараалан амралтын өдрүүдэд Хойд Америкийн “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлснээр 2022 онд тасалбарын борлуулалтаараа тэргүүлэх төлөвтэй байна.
Шинжлэх ухааны уран зөгнөлт энэхүү кино 2022 оны сүүлийн өдрүүд болон шинэ оны амралтын эхний өдөр Хойд Америкийн зах зээлд 63.4 сая ам.долларын тасалбар борлуулсан гэж “Walt Disney” мэдээллээ. Энэхүү киноны хамгийн их орлого авчирч буй орнуудад БНХАУ, БНСУ, Франц, БНЭУ, ХБНГУ багтаж байгаа аж.
“Avatar: The Way of Water” кино 2022 оны 12 дугаар сарын 16-нд нээлтээ хийснээс хойш олон улсын зах зээлээс 1.38 тэрбум ам.долларын орлого олсон байна.
2009 онд дэлгэцнээ гарсан энэхүү киноны нэгдүгээр анги дэлхийн бүх цагийн үеийн хамгийн их ашиг орлого олсон киногоор нэрлэгддэг бөгөөд дэлхий даяар 2.9 тэрбум гаруй ам.долларын ашиг олж байсан аж.
Найруулагч Жеймс Камерон “Avatar” кино нь амжилтад хүрвэл хоёр дахь ангийг нь бүтээнэ гэж 2006 онд мэдэгдэж байсан ч 2010 онд “Дахин хоёр кино хийхээр төлөвлөсөн, эхнийх нь 2014 онд гарна” гэж байв. Хэдий тийм боловч усан дор зураг авах технологи шаардлагатай байсан зэргээс болоод төсөл хэрэгжих хугацаа хойшилж, 2017 оны наймдугаар сарын 15-ны өдөр урьдчилсан зураг авалтуудыг эхэлж байжээ. “Avatar: The Way of Water”-ийн зураг авалт 2020 онд дууссан бөгөөд ийнхүү саатахад COVID-19 цар тахал ихээхэн нөлөөлсөн байна.
“Avatar: The Way of Water”-ийн нээлтийн хугацаа найман удаа өөрчлөгдсөн юм. Энэхүү киноны төсөв 350-460 сая ам.доллар болсон, маркетингийн зардалтайгаа нийлээд 500 сая ам.доллар давсан аж.
Одоогоор 2022 оны тавдугаар сарын 27-нд нээлтээ хийсэн “Top Gun: Maverick” кино 1.49 тэрбум ам.долларын орлоготой байснаараа өнгөрсөн оны хамгийн өндөр орлоготой киноны жагсаалтыг тэргүүлж байгаа юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх