73 настай загвар өмсөгч Colleen Heidemann


Д.Даваажав | YOLO.MN
2022-12-28

Хөгшигдөггүй хүн үгүй. Гоо сайхны бүтээгдэхүүний компаниуд, салбарынхан “хэзээ ч хөгшгөхгүй, залуухан харагдах гоо үзэсгэлэнгийн нууц” гэх маркетингийг хаа сайгүй бидэнд шивнэсээр байгаа ч сүүлийн үед дэлхий даяар залуухан харагдахыг биш, байгалийн жамаар дэгжин, үзэсгэлэнтэй хөгшрөх трэнд болоод буй гэнэ. Тэдний нэг бол өдгөө 73 настай  Colleen Heidemann загвар өмсөгч юм. Энэ гайхалтай эмэгтэй өөрийн саарал үс, үрчлээг бусдаас онцгойруулах чимэг болгон харуулж буй нь олон хүнд урам зориг өгчээ. 

Тэр загварын карьераа хожуу буюу 69 настайдаа эхлүүлсэн байна.  Гэхдээ Heidemann амьдралынхаа турш гоо сайхан, загварын салбарт ажиллахыг хүсдэг байв.

Тэр бага наснаасаа эхлэн жүжигчин Sophia Loren, Audrey Hepburn, Grace Kelly, Elizabeth Taylor нарын гайхамшигт гоо үзэсгэлэнд унаж тусдаг байжээ. Heidemann нэгэн ярилцлагадаа “Энэ хүмүүс бол Heidemann гэж хүнийг загвар өмсөгчийн ертөнцөд хөтөлсөн цөөхөн хэдэн гайхалтай эмэгтэйчүүд юм” гэж дурджээ.

Тэр хэвшмэл ойлголтоос ангид байхыг хичээдэг ба олон янзын хэв маягийг туршиж үзэхээс айдаггүй аж.

Эх сурвалж: Brightside

 

#Мэдээ