"Би гурван ч хичээл дээрээ С дүнтэй гарчихсан"


ССҮТөв | YOLO.MN
2016-12-06

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АCУУДАЛ: Хичээлдээ яаж сайжрах аргаа олохгүй байна sad

Би одоо 16 настай. Намайг С... гэдэг. Найзалдаг байсан найзуудтайгаа нийлэхээ больсон. Одоо нэг л сайн найзтай, хичээл номондоо дарагдаж гурван ч хичээл дээрээ “C” дүнтэй гарсан. Одоо 11-р анги удахгүй төгсөнө. Бас ээж эгчтэйгээ таарамж муутай байдаг. Яаж хичээлдээ сайжрах аргаа олохгүй байна туслаач?!
 

ЗӨВЛӨГӨӨ: Эхлээд эргэн тойрноо эерэг уур амьсгалаар дүүргэ wink

Чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Хичээлээ хийхдээ санаа бодлоо сайтар төвлөрүүлж байх хэрэгтэй. Эргэн тойрныхонтойгоо маргалдсан бодлууд таны анхаарлын төвлөрөлтөд саад учруулж болзошгүй юм. Ээж эгч найзууд гээд ихэнх ойр дотныхоо хүмүүсээс холдоод байгаа бол эдгээр хүмүүс танд юу хэлж байгааг сайтар бодоорой. Хэрвээ бүгд хоорондоо адил шүүмж өгч байвал чи алдааг өөр дээрээ бодох нь зүйтэй болов уу?

Өөрийгөө ямар дутагдалтай байгааг олж мэдэн түүнийгээ засах хэрэгтэй. Ингэж чадвал үүнийг чиний ойр дотныхон  хараад үнэлэх болно. Эхлээд эргэн тойрноо эерэг уур амьсгалаар дүүргэ, тэгсний дараа хичээл номондоо шамдвал илүү үр дүнтэй болох юм. Мөн TED YOUTHxUlaanbaatar дээр байдаг “Өөрийгөө ялан дийлэх нь” гэсэн видеог үзээрэй.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Г.Биндэръяа

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#lesson #parents #teenagers #problem