Нэг л мэдэхэд гадаа хүйтэн ч сэтгэлд дулаахан арванхоёрдугаар сар өндөрлөх дөхөж, цоо шинэ онтой танилцахад бид бэлэн болжээ. Олон адал явдал, сайхан дурсамжууд бүтээсэн энэ оноо үдэх үдэшлэгт хүн бүхэн сэтгэл догдлон бэлддэг.
Тэрхүү гайхалтай нэг үдэш та дараах будалтуудаас санаа аван, гоо үзэсгэлэнгээ илүү тодотгож, 2022 оны мартагдашгүй өнгө төрхөө бүрдүүлээрэй.
1. КОНТУРАА ЭСРЭГ ЗҮГТ
Сүүлийн үед интернет хэрэглэгчдийн дунд нэлээн дэлгэрээд байгаа эсрэг чиглэлээр контураа зураад үзэхийг санал болгож байна. Ингэхдээ та доод зовхио хүрээлэн, дээш татна. Энгийн мэт боловч хүн бүрийн нүд тань дээр тусна гэдэгт итгэлтэй байнa.
2. ЯГААХАН ХАЦАР
Энэ жилийн нэгэн онцлог будалт бол тод хацар өнгөлөгч байсан билээ. Өвлийн улиралд илүү тохиромжтой бөгөөд өөрийн арьсанд тохирсон өнгөөр гэрэл, сүүдрийн оронд хацраа өнгөлж, нүд болон уруулаа өнгө дагуу будаж, дулаан дүр төрхийг бий болгох юм.
3. ДООД ЗОВХИО ӨНГӨЛЬЕ
Нүдээ будахдаа доод зовхио бүү мартаарай. Контураа зурсны дараагаар доод зовхио тод өнгөөр будсанаар та илүү хүчирхэг, дур булаам харагдана. Мөн өнгө дагуу ээмэг хослуулбал илүү төгс.
4. ШИНЭЛЭГ НҮД
Та нүдээ тод өнгөөр будмаар байгаа ч нэг л учраа олохгүй байна уу? Тэгвэл хүссэн өнгө болон саагаар дээд зовхины зөвхөн урд хэсгийг будаад үзээрэй. Хөмсөгний яснаас доош нүдний хонхорхой хэсгээ өнгөлснөөр та илүү цэмцгэр хийгээд орчин үеийн харагдана.
5. СААГААР ТОГЛОЁ
Гялалзсан саатай будалт шинэлэг биш байж болох ч хэзээ ч үл хуучрах баярын өнгө төрх. Нүдээ будахдаа төрөл бүрийн гялтганасан саагаар чимэглэж, баярын үдэшлэгтээ гялалзахыг хүсэхгүй хүн байна гэж үү?
6. ЧИМЭЭГҮЙ ГЯЛТГАНА
Баярын будалт гэхээр заавал хүнд, бараан, тод будалт байх албатай гэж үү? Мэдээж үгүй. Та хэрэв энгийн хэрнээ дур булаам харагдахыг хүсвэл нүдэндээ бага зэргийн хөнгөн саа түрхэж, уруулаа бүдэг өнгөөр будахыг зөвлөж байна.
7. СОНГОДОГ УЛААН
Улаан өнгөгүйгээр шинэ жилийн баярыг төсөөлөх аргагүй. Тиймээс хэрэв та илүү классик төрхийг хүсэж байвал уруулаа улаан өнгөөр будаж, дэрвэгэр урт сормуустай хослуулаарай.
8. ГЯЛАЛЗСАН УРУУЛ
Олон бүсгүйчүүд нүдээ будахдаа олон цаг зарцуулдаг ч сэтгэл ханамжтай байдаггүй. Тиймээс энэ удаа уруулдаа гол анхаарлыг хандуулаад үзээрэй. Тод өнгийн уруулын будгийг сонгож, илүү гялалзуулаад өгөх хэрэгтэй.
9. ГРАФИК КОНТУР
Контур заавал нэг хар зураас байх албагүй. Та баярын үдшийн гол дүр байхыг хүсвэл зоригтой алхам хийж, график контур зураад үзээрэй. Тод өнгөөр зовхины дээгүүр болон хөмсөгний доод хэсгээр хүрээлж, нүдээ илүү тодотгоно.
10. ӨНГӨӨ ШИНЭЧИЛ
Нүдээ улиг болсон нэг л өнгөөрөө буддаг юм биш биз? Тэгвэл илүү шинэлэг өнгө сонгох цаг нь болжээ. Ялангуяа та хар эсвэл цагаан өнгийн хувцас сонгосон бол нүдээ өвөрмөц, тод өнгөөр будаж, хүсвэл хөнгөн саа түрхвэл та тэр үдшийн гол дүр нь байж чадна.
11. БҮДЭГ УУСГАЛТ
Азиудын нүдний хэлбэрт смоки буюу бараан уусгалттай будалт тэр бүр зохидоггүй билээ. Тэгвэл та энэ будалтыг туршаад үзэхийг зөвлөж байна. Бүдэг зөөлөн өнгөөр суурь тавьж, нүднийхээ доогуур болон ирмэг хэсгээр бүдэг уусгалт хийгээрэй. Ингэхдээ та хүссэн хэлбэрээр будаж болох боловч уусгалттай мууран хэлбэр дэндүү сэтгэл татам биш байна гэж үү?
12. ШИГТГЭЭ, ШИГТГЭЭ…
Контураа яаж зурах вэ гэж бодож байвал шигтгээгээр орлуулаад үзэхийг зөвлөе. Сормуусны цавуу ашиглан зовхио дагуулж хүссэн хэлбэрээрээ шигтгээгээ наавал таны харц тэр үдэш од мэт гялалзах болно.
Эх сурвалж: Cosmopolitan
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх