Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан тус газраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах, нийгмийн харилцаанд тэгш, хүртээмжтэй оролцох оролцоог дэмжих зорилгоор “Шинэ боловсрол, шинэ технологи инновацын төв” НҮТББ-ын EDU TECH төвтэй хамтран орчин үеийн техник технологитой танилцах, туршилт хийх, танхимын бус аргаар хөгжүүлэх, зугаатай орчинд шинжлэх ухааныг танин мэдүүлэх зорилготой “Тоглонгоо суралцах” арга хэмжээг зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбор болон Нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн нийт 31 хүүхэд хамрагдсан бөгөөд виртуал орчинд одон орон судлал болон хүний биеийн бүтцийн онцлогтой танилцаж, цахилгаан соронзон орны нөлөөллийг төхөөрөмж ашиглан туршилт хийх, 3D төхөөрөмж ашиглан зурсан зургаа хөдөлгөөнт дүрсэд хувиргах, Robomaster S1 төхөөрөмжин дээр хөдөлгөөнт тоглоом тоглон шинжлэх ухааны мэдлэгээ тэлж нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүллээ.
Эх сурвалж: Нийслэлийн Хөдөлмөр, Халамжийн Газар
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх