Одоогоос 77 жилийн өмнө “Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр” хэмээн тэмдэглэж эхэлжээ. Прага хотноо зохион байгуулсан Дэлхийн оюутны бага хуралаар ийнхүү хэлэлцэж тогтсон аж.
1939 оны аравдугаар сарын 28-нд фашистуудад бүслэгдсэн Чехословакт Прагийн оюутан залуус багш нарын хамт 1918 оны аравдугаар сарын 28-нд Чехословакийн төрт улс байгуулагдсаны ойг тэмдэглэн жагсчээ. Бүслэлтийн суман жагсагчдыг хүчээр тараах үедээ Анагаахын факультетийн оюутан Ян Оплеталыг буудан хороожээ. Ян Оплеталын оршуулгын үеэр эсэргүүцлийн жагсаал хүчээ авчолон арван жагсагчид баривчлагдсан байна.
Арваннэгдүгээр сарын 17-ны өглөө эрт фашистуудад оюутны дотуур байруудыг бүсэлж, 1200 гаруй оюутныг баривчлан Заксенхаузен дахь хорих лагерьт аваачжээ. Хөдөлгөөний есөн гишүүн оюутныг Прагийн Рузин дүүргийн шоронд шударга шүүхгүйгээр шийтгэсэн байдаг.
Энэ хэрэг явдлын дараа Чехийн дээд боловсролын бүх байгууллагыг Гитлерийн тушаалаар дайн дуусах хүртэл хаасан түүхтэй. Эл явдлын дараа 1946 онд Дэлхийн оюутны бага хурлыг зохион байгуулж "Олон улсын оюутны өдөр"-ийг тунхагласан түүхтэй.
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 17-нд дэлхийн олон оронд энэ өдрийг тэмдэглэдэг.
Харин Монгол Улсын хүн амын 70 хувь нь залуучууд бөгөөд нийт 149 мянган оюутантай. Их, дээд сургууль, коллеж 152 байдаг бөгөөд үүнээс 120 нь Улаанбаатар хотод, 32 нь хөдөө орон нутагт байрладаг. Жил бүрийн энэ өдрийг "Монголын оюутны өдөр" хэмээн тэмдэглэдэг бол оюутны эрхийн тунхаглал батлагдсан буюу гуравдугаар сарын 4-ний өдрийг "Монголын оюутны эрхийн өдөр" болгож бас тэмдэглэдэг уламжлалтай.
Эх сурвалж:peak
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх