"Сурагчдын амралтыг 12-р сарын 1-нээс эхлүүлэх асуудал яригдаагүй"


А. Мишээл | YOLO.MN
2022-12-01

Сурагчдын амралтыг арванхоёрдугаар сарын 1-нээс эхлүүлэх эсэх талаар иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнөөд буй. Ийм төлөвлөгөө байгаа эсэх талаар БШУЯ-ы Ерөнхий боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Б.Гантулгаас тодрууллаа.

Тэрээр "Сургуулийн амралт, хичээлийн жилийн бүтцийг БШУ-ны сайд баталдаг. Гэвч

  • Нийтийг хамрсан цар тахал,
  • Байгаль цаг уурын онцгой нөхцөл,
  • Байгалийн давагдашгүй хүчин зүйл гарсан тохиолдолд хичээлийн бүтцийг өөрчилдөг. 2021 онд батлагдсан бүтэц хэвээрээ явж байна. Одоогоор сурагчдын амралтыг наашлуулах асуудал манайд байхгүй" гэлээ.

Эцэг эхчүүдийн зүгээс хүйтэрсэнтэй холбоотойгоор сурагчдын амралтыг наашлуулах тухай хүсэлт ирж байгаа эсэхийг асуухад "1111 төвд өнгөрсөн долоо хоногт хоёр санал ирсэн байсан. Нэг нь  улирлын амралтыг наашлуулах боломжгүй юу? гэсэн асуулт, нөгөө нь "Цаг агаар хүйтэн байгаа учраас цахимаар хичээллэе" гэсэн санал байсан" гэв.

#Мэдээ