Энэ бямба гарагаас эхлэн даваа гараг хүртэл буюу 36 цагийн турш цас орж, зарим газар 40 хэм хүртэл цочир хүйтэрнэ гэсэн урьдчилсан мэдээг Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн.
Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал "Төв Сибирийн бүсээс хүйтэн агаарын урсгал орж ирж буй тул арваннэгдүгээр сарын 27, 28-наас буюу ирэх амралтын өдрүүдээс эхлэн ихэнх нутгаар эрс хүйтэрч, цас орно.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр, 28,29-ний шөнө хамгийн хүйтэн байх бөгөөд Туул гол орчим, Яармаг-Сонгинын бүсэд -40 хэм, хотын төв орчимд -30-33 хэм хүрч хүйтрэх төлөвтэй. Хур тунадасны хувьд 27-ноос эхлэн цас ороод 28-нд багасна, 1-4 см зузаантай цасан бүрхүүл үүсэж магадгүй" гэв.
Арваннэгдүгээр сард ингэж цочир хүйтэрсэн тохиолдол хамгийн сүүлд 2016 онд болж байсан бөгөөд энэ удаад түүнээс 2-3 хэм хүйтэн байх аж.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх