Маргааш буюу наймдугаар сарын 13-ны өдөр Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн (Парк) дээр Японы поп соёлын өдөрлөг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү өдөрлөгийг Японы Элчин сайдын яам болон Япон соёлын сонирхогчдын холбоо зохион байгуулж байгаа бөгөөд сонирхолтой хөтөлбөрийн дагуу хүүхэд залуусыг уйдаахгүй байх аж.
Хөтөлбөрөөс дурдвал "Япон улсын талаар хэн сайн мэдэх вэ" тааварт тэмцээн, Косплэй болон дуу бүжгийн тэмцээн, загварын шоу, кэндо үзүүлбэр, J-Pop хөгжмийн тоглолт зэрэг олон сонирхолтой үзүүлбэр болох юм.
Гол тэмцээний ялагч (15-30 насны оюутан эсвэл сурагч) Jenesys хөтөлбөрөөр Япон улсад 7 өдөр аялах эрх хожих бөгөөд бусад маш олон сюрпризүүд та бүхнийг хүлээж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Японы соёлыг сонирхогчдын холбоо хуудсаас аваарай
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх