Өсвөрийн чиглүүлэгчдийг сурган чадваржуулах сургалт боллоо


YOLO.mn | YOLO.MN
2022-11-23

АНУ-ын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хооронд 2020 онд байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-ний хүрээнд Дэлхийн Зөн Монгол ОУБ болон Азийн сан хамтран 2020-2024 онуудад "Хүүхэд хамгааллын компакт төсөл"-ийг хэрэгжүүлж байна.

АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй уг төслийн ХХГХ-т өртсөн хүүхдийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх хүрээнд "Ухаалаг хөтөч", "Өөрчлөлтийн төлөөх дуу хоолой" хөтөлбөрийн өсвөрийн чиглүүлэгчдийг бэлтгэх сургалтыг 11-р сарын 19-ний өдөр Найрамдал зусланд зохион байгууллаа.


 
"Ухаалаг хөтөч" хөтөлбөр нь хүн худалдаалах явдлаас хүүхэд өөрийгөө болон үе тэнгийнхнээ хамгаалах чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн бол "Өөрчлөлтийн төлөөх дуу хоолой" хөтөлбөр нь олон нийтийг тухайн асуудалд уриалах, татан оролцуулах үйл ажиллагааг зохион байгуулах чадварыг өсвөр үеийнхэнд эзэмшүүлэхэд чиглэсэн, олон улсад туршигдсан хөтөлбөр юм. 

Нийслэлийн 5 дүүргээс хүсэлт гарган оролцсон нийт 46 сургуульд дээрх хүүхэд залуучуудын хөтөлбөрийг Нийслэлийн Боловсролын Газар, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага, Анбаунд Монгол ТББ хамтран хэрэгжүүлж байгаа юм. Нийт 132 хүүхэд өсвөрийн чиглүүлэгчээр бэлтгэгдлээ.

The United States and Mongolia signed the U.S - Mongolia Child Protection Compact Parternership in 2020. Within the frame of partnership, the World Vision Mongolia is implementing the “Child Protection Compact“ project in collaboration with the Asia Foundation as an implementing partner. 

The “Child Protection Compact“ project is funded by the U.S Department of State and according to main frame of project, training the peer facilitators through the “Smart Navigator” and “Voice up for Change” programs which aimed to enhance the partnerships within the government, civil society and private organisations to raise awareness about the child trafficking and its victims as well as to prevent by educating the target groups and beneficiaries.

According to “Smart Navigator” and “Voice up for Change” programs, we have trained 132 peer/teenage facilitators from 46 secondary schools in Ulaanbaatar in 5 districts in collaboration with the Metropolitan Department of Education, World Vision Mongolia and Unbound Mongolia.

The “Smart Navigator” toolkit is designed to improve the students' basic understanding of human trafficking and migration and equip them with prevention skills while the “Voices for Change” toolkit aims to provide basic understanding of human trafficking and migration, as well as build advocacy skills to educate peers.

The Smart Navigator and Voice up for change programs have been successfully implemented across Asia Pacific region. 

#Мэдээ