Hyun Bin дахин Монголд ирнэ


Д.Даваажав | YOLO.MN
2022-11-18

Саяхан хуримаа хийсэн Солонгосын алдарт жүжигчин Hyun Bin дахин Монголд кино зураг авалтаар ирэхээр болжээ. Өмнө нь “Crush landing on you” киногоор 2019 онд ирж байсан юм.

Энэ удаагийн кино нь “Harbin” гэх түүхэн драма ба 1900-аад оны эхээр өрнөх юм. Уг кинонд Хятадын Харбин хотод Японы колоничлолын эсрэг (1910-1945) Солонгосын тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийн тухай өгүүлнэ.

CJ ENM болон Hive Media Corp продакшн студи “Harbin” киноны зураг авалт ирэх Ням гараг буюу арваннэгдүгээр сарын 20-нд эхлэхийг баталсан ба зураг авалт Өмнөд Солонгос, Латви, Монгол улсад болно гэжээ.

Hyun Bin уг цувралд 1909 онд Хятадын Харбин хотын төмөр замын буудал дээр Солонгосын анхны Япон генерал Hirobumi Ito-ийн амийг хөнөөсөн Ahn Jung-geun-ий дүрд тоглох юм.

Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар Lee Dong-wook мөн тоглож магадгүй байна.

Эх сурвалж: koreajoongangdaily

#Оддын тухай