BLACKPINK хамтлагийн LISA-гийн "хамгийн хамгийн"


О. Эрдэнэцэцэг | YOLO.MN
2021-10-13

Aлдарт BLACKPINK хамтлагийн гишүүн Lisa “Complex” вебсайтын “GOAT Talk with Complex” нэвтрүүлэгт оролцож, өөрийн дуртай хоол, аялахыг хүсэж буй газар болон бусад зүйлсийн талаар хуваалцсаныг Yolo.mn та бүхэндээ орчуулан хүргэж байна.

COMPLEX: Дуртай эможи?

COMPLEX: Аялалд заавал авч явах шаардлагатай зүйл?

- Миний гар утас. Ойлголцож чадахгүй, хэлийг нь мэдэхгүй улс руу явахад утас маань их хэрэг болдог.

COMPLEX: Дуртай өнгө?

- Шар. Би шар өнгөтэй бүх зүйлд дуртай.

COMPLEX: Дуртай цэцэг?

- Шар өнгөтэй болохоор Наранцэцэгт дуртай.

COMPLEX: Дуртай хуучны эд зүйл?

- Хуучны “Celine”-ий цүнх. Би ер нь хуучны зүйлсэд их дуртай ч хамгийн дуртай нь “Lisa bag”.

COMPLEX: BLACKPINK-ийн дууны бүжгүүдээс хамгийн дуртай нь?

- DDU-DU-DDU-DU дууны дахилтын хэсгийн бүжиг. Учир нь энэ хэсгийн бүжгийн хөдөлгөөн хийхэд их амархан. Анх энэ хөдөлгөөн арай өөр байсан ч клипний зураг авалтын үеэр Teddy ах өөрчлөх санал тавиад өөрчилж байсан.

COMPLEX: “LALISA” дууны хамгийн дуртай үг?

- “Намайг араас хараад л хэн болохыг минь танина” гэдэг мөр. Фэнүүд маань хэдий хол байсан ч намайг араас минь хараад л таньчихдаг болохоор энэ мөр гоё санагддаг.

COMPLEX: Хамгийн дуртай Тайланд хоол?

- Улаан карритай тахиа.

COMPLEX: Хамгийн дуртай киноны төрөл?

- Би хүүхэлдэйн кино, тэр дундаа “Frozen” (2013)-д дуртай. Мөн надад Olaf маш их таалагддаг. Тэр үргэлж л аз жаргалтай бас өөдрөг байдаг. Хэдийг тэр цасан хүн ч гэсэн дулаан тэврэлт болон зуны улиралд дуртай байдаг нь үнэхээр эгдүүтэй.

COMPLEX: Аялах дуртай газар?

 -Хавай арал. Би Хавайд ганцхан удаа очиж байсан ч надад үнэхээр таалагдсан. Ахиж явмаар байна.

COMPLEX: Хамгийн дуртай амттан?

- Чипс. Бас намайг бага байхад аав маань шоколадтай мусс /mousse/ хийж өгдөг байсан болохоор шоколадтай мусст бас дуртай.

COMPLEX: Хамгийн дуртай Disney-ийн дүр?

- Bolt. Үргэлж өөртөө итгэлтэй байдагт нь дуртай.

COMPLEX: Хамгийн дуртай улирал?

- Зун. Би даарах дургүй ээ. Зун төрсөн болохоор ч тэр үү, хувцас давхарлаж өмссөн ч маш хурдан даардаг. Харин эсрэгээрээ маш халуун цаг агаар зүгээр байдаг. Энэ нь магадгүй Тайландад төрсөнтэй минь холбоотой байх.

COMPLEX: BLACKPINK-ийн хийж байсан хамгийн дурсамжтай тоглолт?

- Coachella. Би Coachella-г хэзээ ч мартахгүй, насан туршдаа санаж явах байх аа. Бидний бэлтгэгдэгч байх үедээ үргэлж мөрөөддөг байсан тайз, үзүүлбэр байсан болохоор маш онцгой санагддаг. Үнэхээр гайхалтай том хөгжмийн наадам учраас тайзан дээр гарахад л маш олон мэдрэмжүүд зэрэг мэдрэгдсэн.

#Ярилцлага #Алдартан #LISA