Дэлхийн түүхэд маргааш нэгэн чухал үйл явдал болох гэж байна. Маргааш буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр дэлхийн хүн ам 8 тэрбум хүрнэ гэж Нэгдсэн Үндэстний байгууллагаас мэдээллээ.
Хүн амын энэ өсөлт нийгмийн эрүүл мэнд, хоол тэжээл, хувийн ариун цэвэр сайжирч, анагаах ухаан хөгжиж дэвшсэнээр амьдралын чанар дээшлэн, хүний нас аажмаар уртасч байгаатай холбоотой ажээ. Түүнчлэн зарим улс оронд төрөлтийн түвшин өндөр, тогтвортой байсны үр дүн гэж НҮБ мэдээллээ.
Дэлхийн хүн ам 7 тэрбумаас 8 тэрбум хүртэл өсөхөд 12 жил шаардлагатай байсан бол 9 тэрбум болоход 2037 он хүртэл 15 жил шаардлагатай гэжээ. Учир нь дэлхийн хүн амын нийт өсөлтийн хурд удааширна гэж үзэж байна.
Өмнө нь:
Эх сурвалж: ВВС
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх