Улаанбаатарын цагаар арваннэгдүгээр сарын 8-ны 16:02 цагаас эхэлсэн сар хиртэлт 18:16 цагт бүтэн хиртлээ.
Бүтэн хиртэлт 18:59 цагт эцэстээ хүрч, 19:41 цагт дуусах бол хагас хиртэлт 21:56 цаг хүртэл үргэлжилнэ.
Сар нийт 5 цаг 54 минутын турш хиртэх бөгөөд үүний 1 цаг 25 минут нь бүтэн хиртэлт байх юм. Сарны дараагийн бүтэн хиртэлт 2025 оны гуравдугаар сарын 13-14-нд болох тул дараагийн гурван жилдээ харахгүй ховор үзэгдэл байх юм.
Сарны бүтэн хиртэлт Шинэ Зеланд, Япон, Аляск, Хавайн арлуудаас хамгийн тод харагдаж байна.
Сар хиртэлт гэдэг нь дэлхий саран дээр тусах нарны гэрлийг халхалж сарыг сүүдэрлэхийг хэлдэг. Сарны бүтэн хиртэлтээс хоёр долоо хоногийн өмнө эсвэл дараа нар хиртдэг учиртай. Энэ жилийн нарны хиртэлт аравдугаар сарын 25-нд болсон.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх