SAO анимээс сэдэвлэсэн VR төхөөрөмж бүтээжээ


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2022-11-09

Орчин үеийн VR буюу виртуал бодит байдлын төхөөрөмжийн үндэслэгч эцэг хэмээн нэрлэгддэг Палмер Лаки өөрийн блогтоо тоглогч тоглоом дотроо үхвэл бодит амьдрал дээр тоглогчийг хороодог VR төхөөрөмж бүтээснээ бичжээ.

Палмер Лаки нь 18 настайдаа Oculus Rift нэртэй VR төхөөрөмжийн туршилтын загварыг зохион бүтээж 2014 онд одоогийн Meta компанид 2 тэрбум ам.доллароор зарж байсан билээ. Түүний хөгжүүлсэн технологиуд орчин үеийн VR төхөөрөмжийн хөгжлийн суурь нь болсон юм.

Sword Art Online зохиолоос санаа аван бүтээсэн уг төхөөрөмж нь виртуал ертөнцөд тоглогчдын гаргах үйлдэл, түүнд зориулах анхаарлыг дээд түвшинд хүргэх зорилготой гэнэ. Тоглоомыг өндөр нягтшилтай дүрслэл илүү бодит харуулдаг ч тоглоом дотор бий болох үр дүн бодит амьдрал дээр гарах шиг бодит мэдрэмж төрүүлэх зүйл үгүй гэж дурджээ.  

Тэрээр одоогийн байдлаар хэрэглэгчийн амийг хороох технологийг амжилттай хийсэн ч тоглогчдын тоглох виртуал ертөнц бүтээх ажилд ахин олон жил шаардлагатай гэсэн байна.

Палмер Лаки блогоо “Энэхүү төхөөрөмж одоогоор зөвхөн үзүүлэн мэт байгаа ч тоглоом, виртуал ертөнц зэргийн ил болоогүй олон хэсгийг илтгэж байгаа юм. Миний мэдэхээр уг төхөөрөмж хэрэглэгчийн амийг хороодог анхны бодит төхөөрөмж ч сүүлийнх байхгүй гэдэгт нь ч итгэлтэй байна. Метаверсэд уулзъя” хэмээн төгсгөжээ.

Эх сурвалж: Palmer Luckey

#Технологи